Бадминтоны УАШТ Орхон аймагт боллоо

Хуучирсан мэдээ: 2014.08.13-нд нийтлэгдсэн

Бадминтоны УАШТ Орхон аймагт боллоо

Монголын бадминтоны холбоо байгуулагдсаны 15 жилийн ойн нэрэмжит улсын аварга шалгаруулах 11 дэх удаагийн насанд хүрэгчдийн улсын аварга шалгаруулах тэмцээн наймдугаар сарын 9-11-ний өдрүүдэд Орхон аймагт боллоо. Тэмцээнд Шанхай, Фукуока хотод бэлтгэлээ базаасан М.Золзаяа, Э.Эрдэнэбаяр, М.Батдаваа, Б.Хишигбат, Б.Хувьтөгөлдөр, Ж.Гэрэлсүх нарын “легионер” мастерууд, улсын есөн удаагийн “дархан” аварга О.Энхбат тэргүүтэй 60 гаруй тамирчид өрсөлдлөө. Тэмцээн эрэгтэй, эмэгтэй ганцаарчилсан болон эрэгтэй хос, холимог хос гэсэн дөрвөн төрлөөр явагдлаа.

Анх 1999 онд байгуулагдсан Монголын Бадминтоны Холбоо нь Дэлхийн Бадминтоны Холбоо (BWF)-нд 2000 онд гишүүнээр элссэн бөгөөд өдгөө Ерөнхийлөгчөөр Г.Галбаатар, Ерөнхий нарийн бичгийн даргаар Н.Зулбаатар нар ажиллаж байна.

2014 оны насанд хүрэгчдийн улсын аварга шалгаруулах тэмцээний дүнг танилцуулья.

Ганцаарчилсан төрөл:

Эрэгтэй:

Алтан медаль: Даваасүрэн (Орхон аймаг “Хангарьд” клуб)
Мөнгөн медаль: О.Энхбат (Улаанбаатар)
Хүрэл медаль: М.Батдаваа (Орхон аймаг “Хангарьд” клуб)

Эмэгтэй:

Алтан медаль: Б.Хулангоо (Орхон аймаг “Хангарьд” клуб)
Мөнгөн медаль: Б.Наранцэцэг (Дорнод аймаг)
Хүрэл медаль: Д.Булгамаа (Архангай аймаг)

Эрэгтэй хос:

Алтан медаль: О.Энхбат, Э.Эрдэнэбаяр
Мөнгөн медаль: Даваасүрэн, М.Золзаяа
Хүрэл медаль: Цолмон, Б.Хувь-Төгөлдөр

Холимог хос:

Алтан медаль: О.Энхбат, Д.Булгамаа
Мөнгөн медаль: Э.Эрдэнэбаяр, Б.Хулангоо
Хүрэл медаль: Цолмон, Халиунаа нар тус тус шалгарлаа.

Тэмцээний үеэр Орхон аймгийн “Хангарьд” клубийн тамирчин М.Золзаяа спортын мастерын болзол хангалаа. Мөн өсвөрийн 2014 оны улсын аварга шалгаруулах тэмцээнийг ирэх 11 дүгээр сард Архангай аймагт зохион байгуулахаар болсон байна. 

Дашрамд дурьдахад, Монголын өсвөрийн шигшээ багийн зургаан тамирчин наймдугаар сарын 26-наас есдүгээр сарын 1-ний өдрүүдэд Японы нийслэл Токио хотноо “хөшгөө нээх” тивийн өсвөр үеийнхний “Asian Junior Exchange Games-2014” наадмыг зорино.

Тэмцээний фото агшинг ЭНД ДАРЖ үзнэ үү.

Ч.БОЛОР

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж