Японы хэвлэл Хакухог тэрбумтнаар нэрлэв

Хуучирсан мэдээ: 2014.08.13-нд нийтлэгдсэн

Японы хэвлэл Хакухог тэрбумтнаар нэрлэв

Японы сэтгүүлчид сумогийн их аварга Хакухо Даваажаргалын хөрөнгийг “тоолж” үзээд, түүнийг “Монголын япон тэрбумтан” гэж нэрлэсэн байна.

Японы хэвлэлд бичснээр их аваргын орлогыг монгол мөнгө рүү буулгавал 400 тэрбум төгрөг болж байгаа гэнэ.  Хэвлэлд бичсэнээр Хакухо  Японы томоохон компаниудын реклам сурталчилгаанаас ихээхэн ашиг олдог байна. Тухайлбал, “Сумитомо рингён” компаниас дунджаар 300 мянган иен авдаг бол Сумо бөхийн холбооноосоо сар бүр 2.750.000 иенийн цалин авдаг аж. Гэхдээ тэрээр реклам сурталчилгаанаас олсон ордогынхоо тодорхой хэсгийг Сумогийн холбоонд өгдөг байна.

Хакухо Токио хотын төвд буюу “Рёогикү Кокугикан”  сумогийн ордны дэргэд байрлах “Tower manshion’’-ы 11 давхарт амьдардаг ба энэ байрны үнийг Японы сэтгүүлчид 150 сая иен хэмээн бичжээ.

Бэлтгэсэн Ш.МЯГМАР

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж