Volkswagen 189 мянган Tiguan автомашинаа эргүүлэн татна

Хуучирсан мэдээ: 2014.08.13-нд нийтлэгдсэн

Volkswagen 189 мянган Tiguan автомашинаа эргүүлэн татна

Автомашин үйлдвэрлэгч томоохон компаниудын нэг Volkswagen компани Tiguan SUV загварын автомашиныхаа 2009-2014 онд үйлдвэрлэгдсэн 189 мянган ширхэг автомашиныг эргүүлэн татахаар болсон тухай WashingtonPost сайтад мэдээлжээ.

Энэхүү эргүүлэн татахаар болсон загварын 151 мянган ширхэг нь АНУ-д бүртгэлтэй байгаа юм байна.

Уг загварын автомашинуудынтүлшний шахуурга болон цахилгааны хэсэгт доголдол үүсч байгаа аж.

Volkswagen компани өөрийн албан ёсны борлуулагчдаараа дамжуулан энэ сарын 19-нөөс эхлэн эргүүлэн таталтаа эхлэх юм байна.

Т.БИЛГҮҮН

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж