Хуучирсан мэдээ: 2010.07.01-нд нийтлэгдсэн

Өглөө эртийн гудамж

Чи саяхан СУИС орчмоор явсан бол, тэгээд
өглөөний таван цагийн эл хуль гудамжаар чихэвчний хөгжим сонсоод,
асаасан тамхиа татахгүй гартаа уугиулаад ганцаараа алхаж байгаа залуу
харсан бол тэр чинь би.

Гудамжинд алхаж яваа биш, ямар нэгэн тоглолт үзэж байгаа юм шиг,
эсвэл хэн ч
намайг хараагүй юм шиг толгойгоо савлаж явсныг маань харсан бол "Энэ
жаахан юмтай байх аа." гэх маягийн бодол төрсөн ч байж мэднэ. Хамаагүй
ээ.

Гэхдээ чи намайг Лемонсын "Будыг анх хараад төрсөн сэтгэгдэл"-ийг
сонсож байсныг, дараа нь The Cars-ийн Good Times Roll гэдэг дуу, тэгээд
бас баахан Лимп Бизкит сонссоныг маань, дурсамж сэргээх, хэн нэгний
тухай бодогдуулах, хөнгөхөн ч гэсэн гуниг төрүүлэх дуу сонсохыг ч
хүсээгүйг маань мэдээгүй. Миний сонссон Livin" It Up гэдэг дуунд нь I am
just a crazy motherfucker, living it up, don"t giving a fuck, in а fast
lane! гэж гардгийг, тэр хэсэг нь надад их таалагддагийг бүр ч мэдэхгүй.

Надад ямар таатай санагдаж байсныг, өглөөний тэнгэрт уусч амжаагүй
сарыг харж явсныг маань ч мэдээгүй.
Үргэлжлэл

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж