Мягмар гариг буюу наймдугаар сарын 12-ны өдрийн твиттер тоймыг хүргэж байна. Энэ өдрийн жиргээчдийн хамгийн их анхаарал татсан нь “Оюутан цэрэг” хөтөлбөр байсан.
Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2013 оны 92 дугаар зарлиг, Монгол Улсын Засгийн газрын 2012-2016 оны үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэх зорилгоор 40 тоот тогтоол гаргаж, энэ оны 2 дугаар сарын 14-ний өдөр “Оюутан-цэрэг” хөтөлбөрийг баталсан билээ.
Монгол улсын их, дээд сургуулийн оюутнуудад суралцах хугацаандаа цэргийн эрчимжсэн бэлтгэл сургалтанд хамрагдан цэргийн алба хаах боломжийг олгож буй “Оюутан цэрэг” хөтөлбөрийг 2014 оны гуравдугаар сарын 11-ний өдөр Төрийн ордны Иргэний танхимд танилцуулж байсан. “Оюутан цэрэг” хөтөлбөрт 42 их, дээд сургуулийн нэгдүгээр дамжааны 410 оюутан хамрагдан, цэргийн алба хааж буй. Оюутан цэргүүд өнөөдөр 11.40 цагаас Чингисийн талбайд тангаргаа өргөнө. Уг ёслолд Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж болон бусад албаны хүмүүс оролцох юм байна.
Өчигдөр буюу наймдугаар сарын 12-ны өдөр Олон улсын залуучуудын өдөр тохиосон бөгөөд энэ өдөр жиргээчдийн дунд "Оюутан цэрэг" хөтөлбөрийн залуугийн яриа анхаарал татлаа. "Эх орон гэдэг үгийн утгыг бид бага ч гэсэн ойлгосон. Фэйсбүүкээр тараадаг эх орны талаархи мэдээллийг like, share хийж, эх орны сэдэвт дуу дагаж дуулах нь эх оронч сэтгэлгээ биш юм билээ. Энэ хоёр сарын хугацаанд Монгол Улсынхаа иргэн нь гэдгээ бага ч гэсэн мэдэрч, бас хайртай хань гэр бүлийнхэн, ээж, ааваа гомдоож, зовоож байснаа бодохоор харамсах шиг болсон. Дээр нь үг сонсч, тэвчээртэй болоход хоёр сарын цэргийн амьдрал бага ч гэсэн нөлөөлсөн" гэж бичсэн залуугийн мессэж твиттерийн ертөнцөд дэмийрхэж байгаа залууст нэгийг бодогдуулж, нас тогтсон нэгэнд нь залуу насны сайхныг санагдуулаад авсан юм.
Ингээд зарим жиргээчдийн бичлэгээс хүргэе.
Баттөмөрийн ЭНХБАЯР @Enkhbayar_bat Манайх шиг Ерөнхий сайд нь жиргээчдээ хооллоод явж байдаг улс ер нь байдгиймуу. Авилгалаар дэлхийд тэргүүлдэг нь аргагүй л юм байна шдээ…
batzaya @batzayased Наадмын нээлтэн дээр нэн ядуу гэж зарлаж байгаа л гэр өгөхийн. Балиар шоу вэ!
Г.Хулан @xukaaaa Багануур дүүргийн залуус зундаа хүйтэн, өвөлдөө халуунаар үлээдэг автобусны жишиг буудал бүтээж дүүрэгтээ байршуулжээ.
Д.ТҮВШИНТӨР @DeTuvshintur Жирэмсэн эхчүүд ингээд л нөхрөө боддоггүй байхгүй юу. Зайлуул, эрчүүдийг дандаа ингэж "аньж" байх юм… кк
Д.Туул @TuulYuli Захиалж байгаа, хэвлэж байгаа 2 хоёулаа үсэг бичиг тайлагдаагүй болж таарах уу?
Ингээд төгсгөлд нь хийж буй ажилдаа дуртай, эерэг хандлагатай нэгэн хүний жишээг хүргэе.
Ажилтны хандлага, ажлын ханамж, үнэт зүйл гэж юу вэ?
ХАНДЛАГА (Аttitutes) гэдэг нь нөхцөл байдал болон бусад хүмүүсийг тааламжтай ба тааламжгүй аль нэг байдлаар үнэлэх үнэлэлт юм. Энэ нь хүн ямар нэг юмны талаар хэрхэн бодож байгаатай холбоотой. Хүн өдөр бүр өөрийн амьдрал, ажил, сургууль, хүнтэй харьцах харилцаандаа эерэг, сөрөг, тааламжтай, тааламжгүй хандлага гаргаж байдаг. Хандлага нь өдөр бүр хурдан өөрчлөгдөж хувирдаг зүйл биш. "Би ажилдаа дуртай" гэх нь уг хүний ажилдаа хандах хандлагыг илэрхийлнэ.
АЖЛЫН ХАНАМЖ (Job Satisfaction) гэдэг нь ажлын үр дүнгэзс шалгаалан үүсэх сэтгэл хөдлөлийн ханамжтай ба ханамжгүй байдал юм. Өөрөөр хэлбэл ажилдаа хандах хандлагын нийлбэр цогц юм. Ажилтнуудын ажлын ханамж өндөр байх нь тухайн байгууллагын менежмент сайн байгааг илэрхийлсэн чанарын тэмдэг гэж хэлж болно. Ажилтны ажлын ханамж муу байгаа нь дараах зүйлсээр илэрдэг. Ажилчдын гомдол санал ихсэх, ажлын гүйцэтгэл буурах, бүтээгдэхүүний чанар муудах, хулгай гарах, ажил хаялт хийх, шалтгаангүй ажил таслах, ажилтнууд ихээр ажлаасаа гарах. Ажилтнуудын ажлын ханамжид дараахи хүчин зүйлүүд нөлөөлнө.
1. Ажлаа зөв сонгосон эсэх
2. Цалин, хөлс
3. Албан тушаал ахиж дэвших, сурч хөгжих боломж
4. Удирдлага, менежмент
5. Хамт ажиллагсад
6. Ажилдаа хандах хандлага.
Тиймээс үнэхээр ажилдаа дуртай, эерэг хандлагатай хүнтэй хамтран ажиллахад таатай байдаг. Энэ удаа бид нэгэн таксины жолоочийн ажилдаа яаж хандаж, үйлчлүүлэгчийн сэтгэл ханамжийн баталгааг хэрхэн хангаж буйг жиргээч @Urangoo_A фото мэдээллээр хүргэж байна.
Жиргээч @Urangoo_A Ажилдаа дуртай, эерэг хандлагатай хүн гэж ийм байдаг юм. Таксины жолооч ах.
Үнэнээсээ ажилдаа дуртай мэтээр төсөөл. Хийж байгаа ажил тань үнэхээр өөрт чинь таалагддаг байсан бол та яах байсан яг тийм мэдрэмжээр ажилдаа хандах хэрэгтэй.
Үргэлж муу юм бодсоор байгаад /өөрийнхөө ажилд дургүй тухайгаа/ та дотроо сөрөг бодол суулгаж, сайн сайхан зүйлсийг анзаарахаа болино. Сөрөг бодол бол зүгээр л зуршил төдий гэдгийг ойлговол түүнээс салахад хялбар болно. Бяцхаан алхам хийхэд л та сэтгэлийнхээ хүчээр аливаа юмны сөрөг талыг бодохоо больж таалагддаггүй зүйлсээ өөрчлөх боломж санаснаас их байдгийг ойлгох болно.
ЦАХИМ БОЛЖМОР