Нэгдсэн үндэсний байгууллагын залуучуудын холбооны зөвлөх хорооны зохицуулагч Б.Баярбаатар НҮБ-ын ерөнхий нарийн бичгийн даргын залуусын элч Ахмад Алхендавитай Нью-Йорк хотноо уулзжээ. Энэхүү уулзалт наймдугаар сарын 7-8-ны өдрүүдэд болсон бөгөөд НҮБ-ын Залуучуудын зөвлөх хорооны үйл ажиллагаа, ач холбогдол зөвлөх статусын талаар олон улсын түвшинд танилцуулахад тодорхой хувь нэмэр оруулахад дөхөм болсон байна.
Уулзалтаар Монгол улс дахь залуучуудын өнөөгийн нөхцөл байдал, Монгол Улсад Нэгдсэн Үндэстний байгууллагаас хэрэгжүүлж буй төсөл хөтөлбөрүүдийг болон Монгол улс дахь Нэгдсэн үндэстний байгууллагын НҮБЗЗХороонд үзүүлж буй тусламж дэмжлэг, НҮБ-ын залуу-сайн дурын хөтөлбөрийг идэвхжүүлэх гээд олон асуудлыг танилцуулсан байна.
Уулзалтын үр дүнд Монгол дахь НҮБ-ын Залуучуудын Зөвлөх Хорооны үйл ажиллагааг сайжруулахад анхаарах, НҮБ-аас Монгол улсад хэрэгжүүлж буй залуучуудад чиглэсэн төсөл хөтөлбөрүүд, НҮБ-ын Залуу-Сайн дурын ажилтнууд хөтөлбөрийг идэвхжүүлэх болон хагас жил бүр НҮБ-ЗЗХ-ны ажлын тайланг Нэгдсэн Үндэстний Байгууллагын Ерөнхий нарийн бичгийн даргын Залуусын элчийн ажлын албанд хүргүүлэхээр болсон байна.
Ч.БОЛОР