&#34Эрчим&#34 баг тэргүүлж байна

Хуучирсан мэдээ: 2014.08.12-нд нийтлэгдсэн

&#34Эрчим&#34 баг тэргүүлж байна

МХБХ-ны албан ёсны түнш “АПУ ХК”-тай хамтран зохион байгуулдаг Үндэсний “Нийслэл Лиг 2014” тэмцээн зургаадугаар сарын 25-ны өдөр эхэлсэн. "Нийслэл лиг" тэмцээний хоёрдугаар тойргийн тоглолт наймдугаар сарын 1-нд эхэлсэн бөгөөд тэмцээн энэ сарын 30-нд өндөрлөнө

Энэ жилийн лигт "Эрчим", "Хангарьд", "Хоромхон", "Улаанбаатар Их Сургууль", "FC Ulaanbaatar", "Сэлэнгэпресс", "Мазаалай" багууд оролцож байна. Хоёрдугаар тойргийн тоглолтууд талдаа ороод байгаа бөгөөд одоогоор арван тоглолт хийгээд байгаа "Эрчим" 22 оноотой, есөн тоглолттой Улаанбаатар их сургуулийн баг 20 оноотой удаалж байна.

 

Тэмцээний 31 дэх тоглолтын мэдээллийг хүргэж байна.

Тоглолт №31

УЛААНБААТАРЫН МАЗААЛАЙНУУД 0:7 ЭРЧИМ

ГООЛ: Д.Энхтөр 21’, С.Гал-Эрдэнэ15’, 40’, 55’, М.Төгөлдөр 50’ Журичич Никола /Серби/ 63’, Т.Мөнхбаясах 89’

ШАР ХУУДАС: З.Баттулга, Д.Энхтөр

ШҮҮГЧ: Б.Хаш-Эрдэнэ (Талбайн шүүгч), Н.Батбилэг (Туслах шүүгч), О.Хишигтөмөр (Туслах шүүгч), Б.Даваасүрэн (4-р шүүгч)

Тоглолтын эхнээс л “Эрчим” клуб давуу тоглолт үзүүлж байлаа. Гэвч “Улаанбаатарын Мазаалайнууд” клубийн хаалгач тийм ч сул байгаагүй бөгөөд эхний хагаст өрсөлдөгч талаас ирсэн хэд хэдэн аюултай бөмбөгийг тогтоож багаа аварч байсан. Эхний хагаст “Эрчим” клубийн Д.Энхтөр алдаа гаргаснаар шүүгч пенальти заасан нь “Улаанбаатарын Мазаалайнууд” багт гоол хийх сайхан боломж олдсон боловч, тэд энэ боломжоо ашиглаж чадсангүй. Харин тоглолтын 15 дахь минутад “Эрчим” клубийн С.Гал-Эрдэнэ өрсөлдөгчийнхөө хаалганд гоол хийж, энэ тоглолтын гоолын хаалгыг нээсэн юм. Үүний дараа Д.Энхтөр 21’, С.Гал-Эрдэнэ 40’ ба 55’, М.Төгөлдөр 50’, Журичич Никола /Серби/ 63’, Т.Мөнхбаясах 89’ нар тус тус гоол оруулж, 7:0 харьцаагаар “Эрчим” клуб өрсөлдөгчөө сөхрүүлж чадлаа. Ийнхүү “Эрчим” клуб энэ тойргийн 10 дахь тоглолтоо хийж, 22 оноогоор жагсаалтыг дахин тэргүүлж эхэллээ гэж Монголын хөлбөмбөгийн холбооноос мэдээлэв.

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж