Засагтаа захирагддаггүй сайд

Хуучирсан мэдээ: 2014.08.12-нд нийтлэгдсэн

Засагтаа захирагддаггүй сайд

Шинэчлэлийн Засгийн газар “шүдний өвчин” болсон нэг сайдаасаа салж, санаа амарсан гэтэл үгүй бололтой.

Эдийн засгийг эрчимжүүлэх арга хэмжээний хүрээнд Засгийн газар 147 тоот тогтоолыг баталж, яам, агентлаг түүний харьяа байгууллага, аймаг, нийслэл, дүүргүүдийг үр ашиггүй зардлаа танаж хэмнэлтийн горимд шилжих даалгаврыг өгсөн ч Үйлдвэр хөдөө аж ахуйн сайд Ш.Түвдэндорж 200 сая төгрөгөөр “Ланд крузер-200” авто машин худалдан авч унажээ. Яаманд нь унах авто машин байсангүй  юу гэтэл үгүй аж. Өмнөх сайдынх нь албандаа унаж байсан авто машин байсаар атал шинийг авсан.  Гэтэл тус яамны харьяанд байх Төрийн өмчийн хороо үр ашиггүй зардлаа бууруулахын тулд албан хэрэгцээнд ашигладаг дөрвөн автомашинаасаа татгалзсан байдаг. Харин сайд нь агентлагаа захирч, үлгэр жишээ үзүүлэх ёстой ч эсрэгээрээ цамаан аашилсан нь “Засагтаа захирагддаггүй сайд” гэх цол зүүхэд хүргээд байна.

Удахгүй “Эзэн 100” хөтөлбөрийг дүгнэнэ, энэ мэт эрх танхи нь дэндсэн сайдаас болж эрх баригч хүчин ч их л олон базаахгүй үг дуулах байх даа.

Г.ДАРЬ

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж