Хамтран амьдарч байсан 21 настай найз бүсгүйгээ зодож хөнөөсөн байж болзошгүй гэх хэрэгт сэжиглэгдэж буй Г.Алтанхүүгийн хэргийг шүүх хурал Дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны I шүүхэд өнөөдөр боллоо. Шүүх бүрэнлдэхүүн хэргийг хэлэлцээд нэмэлт мөрдөн байцаалтад буцаах нь зөв гэж үзэн хэргийг буцаасан байна.
Прокуророос Г.Алтанхүүг бусдыг зодож, бие махбодид нь хүндэвтэр зэргийн гэмтэл учруулсан, мөн түүний биед шууд санаатайгаар гэмтэл учруулж, амь насыг хохироосон хэрэгт буруутгаж байсан.
Д.ЖАРГАЛ