Төслийн баг 21 аймаг, 76 суманд ажиллана

Хуучирсан мэдээ: 2014.08.12-нд нийтлэгдсэн

Төслийн баг 21 аймаг, 76 суманд ажиллана

“Улс төрд шинэ манлайлагч” төслийн баг 21 аймаг, 76 суманд ажиллана

Сайн бүхний эхлэл – UBS телевиз Монголын нийгэм, улстөр, эдийн засгийн салбарт цоо шинэ сэтгэлгээний манлайлал бий болгох шинэ үеийн залуусыг тодруулах “УЛС ТӨРД ШИНЭ МАНЛАЙЛАГЧ” зорилтот телевизийн төслийг EBI хүрээлэн, Liberal House бодлогын судалгааны хүрээлэнтэй хамтран орон даяар зохион байгуулж байна.

“УЛС ТӨРД ШИНЭ МАНЛАЙЛАГЧ” төслийн эхний үе шат Монгол Улсын 21 аймаг, 329 сум, есөн дүүрэг, 156 хороонд өрнөж байна.

Эхний шатанд эх орны дөрвөн зүг найман зовхист  болон дэлхийн өнцөг булан бүрт ажиллаж, амьдарч буй  Монгол Улсын 22-40 насны иргэн 2014 оны есдүгээр сарын 9-ний 18:00 цагаас өмнө  оролцогчийн бүртгэлийн хуудас бөглөн “НАДАД ШИЙДЭЛ БАЙНА” сэдвийн хүрээнд 500 хүртэл үгтэй исээ /эссэ/ бичиж, төслийн багт цахим шуудангаар эсвэл цаасан  хэлбэрээр ирүүлэх юм. 

“УЛС ТӨРД ШИНЭ МАНЛАЙЛАГЧ” төслийн дөрвөн баг хөдөө орон нутагт төслийн үйл ажиллагаа хэрхэн явагдаж буйтай танилцах, орон нутгийн залуусын мөрөөдөл тэмүүлэл, үзэл бодлыг хуваалцах зорилгоор эх орныхоо дөрвөн зүгт  аялан ажиллаж  байна. 

Улаанбаатар хотоос энэ сарын 8-нд аялалдаа гарсан багууд өчигдрийн байдлаар 13 аймаг, 35 суманд хүрч ажиллаж бэлтгэсэн мэдээ, мэдээллээ цаг тухайд нь үзэгч, сонсогч, уншигчиддаа хүргэж явна.

Багууд энэ удаад 21 аймаг, 76 суманд ажиллах бөгөөд Монгол Улсын хилийн хязгаарт хүрч ажиллана. Тодруулбал, баруунцэг – Баян-Өлгий аймаг Монгол Алтайн нуруу, хойд цэг-Хөвсгөл аймаг Монгол Шарын давааны  зүүнцэг – Дорнод аймаг Модтой хамаруул, өмнөд цэг – Өмнөговь аймаг Орвог Гашууны Бортолгой хүртэл аялж монгол залуусын үзэл бодлыг хуваалцаж дуу хоолойг сонсоно.

Э.ОТГОН

 

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж