Албаны нохой хөтлөгчийн сургалт өндөрлөлөө

Хуучирсан мэдээ: 2014.08.12-нд нийтлэгдсэн

Албаны нохой хөтлөгчийн сургалт өндөрлөлөө

Хил хамгаалах байгууллагын үндсэн арга хэмжээний төлөвлөгөөний дагуу Албаны нохой хөтлөгчийн анхан шатны сургалт гурван сарын хугацаатайгаар Хилийн 0151 дүгээр ангид амжилттай явагдаж өндөрлөлөө.

Тус сургалтад хилийн отряд, ангиудын нийт 22 сонсогч болон албаны ноход хамрагдаж амжилттай төгсөв. Үүнд 21 нохойг албаны чиглэлээр нэгийг нь тусгай бэлтгэлийн чиглэлээр буюу тэсэрч дэлбэрэх зүйлийг олж илрүүлэх чиглэлээр бэлтгэжээ.Энэ нь Хил хамгаалах байгууллагад Албаны нохой сургалтын төв байгуулагдсанаас хойш анх удаа албаны нохойг тэсэрч дэлбэрэх бодис олж илрүүлэх чиглэлээр сургасан тохиолдол байлаа.Сургалтад хамрагдсан албаны нохдыг ерөнхий онол, хөөн барилт, сонгон ололт, мөрний дадлага, ерөнхий бэлтгэлийн хичээлд хамруулжээ. Сургалтын төгсөлтийн ажиллагаанд ХХЕГ-ын Хилийн хэлтсийн дарга, хурандаа Д.Мөнгөнжин тус хэлтсийн мэргэжилтэн, дэд хурандаа Н.Батзориг нар оролцож төгсөгчдөд гэрчилгээ гардуулахын зэрэгцээ үүргээ амжилттай гүйцэтгэж сурсан албаны нохдод алтан медаль зүүж өгсөн юм. Харин сургалтын багш нар цаашид албаны нохдын эзэд хилийн анги, салбартаа очоод өдөрт хамгийн багадаа хоёр цагийн хугацаанд энд суралцсан зүйлсээ давтахгүй бол сургалт ямар ч үр дүнгүй болно гэдгийг багш нар анхааруулж байлаа.Энэ удаагийн сургалтад Хойд Солонгосын Цагдаа цэргийн нохойн сургуулийн сургагч, багш Ким Нам Чол оролцож хилчидтэй хамтран сургалт явуулжээ.Сургалтын төгсгөлд түүний сэтгэгдлийг сонсоход, “Би анх удаа Монгол Улсад ирлээ.Сэтгэл их өндөр байна.Би хэдийгээр энд хилчдэд нохой сургалтын талаар хичээл заах гэж ирсэн боловч эргээд хилчдээс сурсан мэдсэн зүйл маш их бий.Хилчидтэй хамтарч ажиллах сайхан байлаа.Сургалтын явцыг ажиглаж байхад багш нар сонсогчтойгоо нэлээд тулж ажиллаж байлаа.Энэ нь багш, сонсогч хоорондоо харилцан ойлголцоход их дөхөмтэй юм билээ.Үүнээ дагаад сургалтын үр дүн ч өндөр гарлаа.Надад халуун дотно сэтгэлээр нөхөрсөг хандаж байсан хилчиддээ баярлалаа.Би энд нөхөрлөж байсан бүх хүнтэй хамт зургаа авахуулсан.Эдгээр гэрэл зургийг би насан эцэс хүртлээ хадгална” гэсэн юм.Сургалтын төгсөлтийн үйл ажиллагаа албаны нохдын үзүүлэх тоглолтоор өндөрлөлөө.

Эх сурвалж: http://bpo.gov.mn

 

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж