Дорнод Сибирийн Соёл, урлагийн их академиас жил бүр “Венок Држубы” нэртэй сургалтыг явуулдаг билээ.
Энэ удаагийн сургалтад ХЦДБЧ-ын ерөнхий балетмейстер, ахмад С.Алтансэлэм, хөгжимчин ахлагч Б.Мягмардоржийн хамт хамрагдаад ирсэн байна. Уг сургуульд гадны олон орны оюутнууд бүжигчин, бүжиг дэглээч, бүжгийн багш гэх мэргэжлийн дагуу суралцдаг аж. Ахмад С.Алтансэлэмийн хувьд оюутнуудад Монгол ардын бие, биелгээний талаар хичээл орж, олон ардын бүжгийн төрлөөр суралцаад иржээ. Энэхүү сургалтын төгсгөлд Монгол Улсын Хил хамгаалах байгууллагаас суралцсан манай уран бүтээлчдэд цаашид суралцах урилгыг сургуулийн удирдлагын зүгээс гардуулан өгсөн байна гэж Хил хамгаалахын ерөнхий газраас мэдээлэв.