Хуучирсан мэдээ: 2010.07.01-нд нийтлэгдсэн

Би
энэ өдрийг…. 
Долдугаар
сарын
нэгний өдрийн үйл явдлыг эрх баригчид яагаад хүнд ойлгогдохоор
ярьж тайлбарлахгүй байгаа юм болоо? Эмээ, өвөө хоёр энэ насандаа ч
үзээгүй муухай явдал гээд, ээж аав хоёр болдог юм болдгоороо боллоо
гэлцээд, ах болохоор цагдаа нарыг буруутгаад л… Уул нь бүх телевизээр
жагсаал цуглааны тухай мэдээ шил шилээ
даран урсаж байсан ч ажил ойрхон болохоор үйл явдлыг
өөрийн нүдээр хармаар санагдаад МАХН-ын байрны тийшээ байн байн гүйж
очсонсон тэр өдөр. Жаахан байхад байрны банди нар нөгөө байрныхантай
чулуугаар
байлддагтай адилхан ч юм шиг “шог” санагдаж байсан л даа. Ах маань
чулуун байлдаанд ялагдаж, тархи толгойгоо хагалуулж, нүүр нүд нь хөх
эрээн болчихоод орж ирэхээрээ “За тэр муу нөгөө байрныхныг ганцаараа
явж байхад нь барьж аваад хашраагаад хаяна даа” гээд л шазуураа зуудаг
шиг цагдаа нар жагсагчидтай хийсэн чулуун байлдаанд ялагдсандаа шар нь
гозойгоод “Та нарыг нэг болгоод өгнө дөө” гэж  орой нь бодсон биз.
Үргэлжлэл
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж