“Эзэн 100”-гийн хэрэгжилтээр тайлан ирүүлэхийг шаардав

Хуучирсан мэдээ: 2014.08.12-нд нийтлэгдсэн

“Эзэн 100”-гийн хэрэгжилтээр тайлан ирүүлэхийг шаардав

Эдийн засгийг идэвхижүүлэх зорилгоор Засгийн газар “Эзэн 100” хөтөлбөрийг хэрэгжүүлж байгаа бөгөөд 100 хоногийн хугацаа энэ сарын 18-нд дуусах юм.

Үүнтэй холбоотойгоор УИХ дахь МАН-ын бүлгийн ажлын албанаас Эдийн засгийн хөгжлийн яам, Монголбанкинд хандан албан бичиг илгээжээ. Түүнд таван асуудлыг хөндсөн байна.

Тодруулбал, “Эзэн 100” хөтөлбөрийг хэрэгжүүлэх хүрээнд төсвөөс гаргасан зардлын тайлан, бизнес эрхлэгчдийг дэмжих хүрээнд хэрэгжүүлсэн зохион байгуулалтын болон зохицуулалтын арга хэмжээ, түүний үр дүн. Улсын төсвөөс зээл аваад эргэн төлөөгүй аж ахуйн нэгжүүдийн жагсаалт, өрийн үлдэгдэл, төлөөгүй шалтгаан, авсан арга хэмжээний тухай. “Эзэн 100” хөтөлбөрийн хүрээнд орж ирсэн гадаадын шууд хөрөнгө оруулалтын дүн мэдээ, улсын өрийн талаар тайлагнахыг хүсчээ.

Дээр дурдсан мэдээллийг энэ сарын 18-нд багтаан өгөхийг хүссэн байна.

Г.НАРАН

 

 

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж