Долларын ханш 1896 төгрөгтэй тэнцэв

Хуучирсан мэдээ: 2014.08.12-нд нийтлэгдсэн

Долларын ханш 1896 төгрөгтэй тэнцэв

Өдрөөс өдөрт ам.долларын ханш өссөөр байна. Өчигдөр арилжааны банкуудад 1889 төгрөг байсан долларын ханш өнөөдөр долоон төгрөгөөр өсч, 1896 төгрөгтэй тэнцлээ. Харин юань 309 төгрөг 40 мөнгөтэй тэнцэв.

Монголбанкны хаалтын ханшаар ам.доллар 1888 төгрөг байна. Долларын ханшийг тогтворжуулах бодлогыг төв банк болон Засгийн газар авахгүй бол эдийн засагт улам хүндэрч магадгүй шүү гэсэн сануулгыг ч гадаад, дотоодын шинжээчид хэлэх болсон билээ.

 Г.АНХТУУЛ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж