Долдугаар сарын 1-ний үймээний үеэр амь насаа алдсан иргэдэд зориулсан хөшөөний шав тавих ёслол Хэлмэгсдийн хөшөөний өмнө талбайд дөнгөж сая боллоо. Уг ёслолд 2008 оны долдугаар сарын 1-ний үймээний үеэр амь насаа алдсан иргэдийн ар гэрийнхэн, мөн энэ үеэр буудуулж, хүнд гэмтэл авсан Э.Энхтөрийн аав, Ж.Ариунбаатарын аав, нийслэлийн ардчилсан холбооны Ж.Батзандан, О.Магнай нарын олон хүн хүрэлцэн ирсэн байв.
Б.АНХАА