
Автомашины осолд өртөх нь цөөн
Харамсалтай боловч үнэн. Карнеги Меллон их сургууиас явуулсан судалгаагаар эрчүүд авто ослоор амиа алдах тохиолдол 77 хувиар илүү байгааг харуулжээ. Биднийг суудлын бүсээ бүсэл гэж байнга үглэдэгт эрчүүд баярлах ёстой.
Өөрийнхөөрөө байж чаддагаараа эрчүүдээс илүү
Дээрх 2000 хүний дунд явуулсан судалгаа бэрхшээлээ бусадтай хуваалцахдаа эмэгтэйчүүд эрчүүдээс илүү байдгийг нотолжээ. Эмэгтэйчүүдийн 53 хувь нь стресст оруулж байгаа зүйлээ найз нөхөддөө ярьдаг нь эрчүүдийн ердөө 29 хувьтай тэнцэж байгаа юм.
Илүү тэвчээртэй
Ажил олгогчдийн холбооноос гаргасан тоо баримтаар 2007 оноос хойш ажилгүй болсон хүмүүсийн 80 хувь нь эрчүүд байгаа аж. Энэ нь нэг талаар эрчүүд аж үйлдвэр, санхүүгийн эрсдэл өндөртэй салбарт ажилладагтай холбоотой. Энэ нь эрчүүд сурган хүмүүжүүлэх эсвэл асаргаа сувилгааны салбарт ажиллах цаг ирснийг харуулж байна.
Эрчүүдээс өндөр боловсролтой
Их сургуульд элсэн орж байгаа оюутнуудын дийлэнх хувийг эмэгтэйчүүд эзэлж байгааг та бид харж байна. Статистик судалгаа сургууль төгсч, эрдмийн зэрэг авч байгаа оюутнуудын дунд эрэгтэйчүүдийн эзлэх хувь цөөрч байгааг харуулжээ. Түүнээс гадна эрчүүд сургуулиа төгсөхдөө таваас илүү жил зарцуулдаг аж.
Эрүүл хоолыг эрхэмлэдэг
Миннесотын их сургуулиас явуулсан судалгаа эмэгтэйчүүд эрчүүдийг бодвол илүү эрүүл хоол иддэгийг харуулжээ. Эрчүүд хөрсөн пицца, мах түлхүү идэх хандлагатай байхад эмэгтэйчүүд ногоо жимсхэнээр хооллочихдог аж. Эмэгтэйчүүдийн жин нэмдэг номер нэг шалтгаан нь амттанаас буцдаггүй зан юм.
Дархлалын тогтолцоо нь илүү хүчтэй
Эрчүүд унтаж байхдаа яг л хүүхэд шиг шуухитнадагт гайхах зүйлгүй. Эмэгтэйчүүд эрчүүдээс илүү хүчтэй дархлалын тогтолцоотой. Үүний нууц нь эстроген юм. Эстроген дааврын нөлөөгөөр эмэгтэй хүн халдварт өвчин, нян, вируст тэсвэртэй байдаг аж.
Өндөр насалдаг
Дэлхий дээрх 100 гаран настай хүмүүсийн 85 хувь нь эмэгтэйчүүд байдаг. Эмэгтэйчүүд эрчүүдээс 10 жилээр илүү насалдаг аж.
Санхүүгийн салбарт сайн менежерүүд
Хэдийгээр энэ асуудал бага зэрэг маргаантай байдаг ч мэргэжилтнүүд эмэгтэй хүнийг сайн менежер гэдэгтэй санал нэг байдаг. Учир нь тэд хамгийн сайн сонсогч байж, асуудлыг түргэн шийдэж, нэгэн зэрэг олон зүйл амжуулж чаддагаараа эрчүүдтэй сайн баг бүрдүүлдэг байна.
Бэлтгэсэн Н.Цолмон