200 мянган иргэн газар өмчлөх хүсэлтээ гаргажээ

Хуучирсан мэдээ: 2014.08.12-нд нийтлэгдсэн

200 мянган иргэн газар өмчлөх хүсэлтээ гаргажээ

-Нийслэлийн 205 525 иргэн газар өмчлөх хүсэлтээ цахимаар гаргажээ.-

НИТХ-аас тогтоосон 52 байршилд нийслэлийн иргэдэд гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар газар өмчлөх хүсэлтийг цахим хэлбэрээр хүлээн авах ажил 2014 оны 8 дугаар сарын 01-ний өдрийн 12:00 цагаас эхэлсэн.  Эхний ээлжинд Баянзүрх дүүргийн 20 дугаар хороо Хожуулын ам, Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хорооны Соёондын ам, Хан-Уул дүүргийн 12, 13 дугаар хороонд байрлах Эрдэнэтолгой, Багануур дүүргийн 4 дүгээр хороо Тариан булагийн 1-р хэсэг, Баганхангай дүүргийн 2 дугаар хороо Бор-Үзүүр гэсэн таван байршилд  нийт 14 954 иргэнд газар өмчлүүлнэ.

Цахим бүртгэлийг нийслэлийн Өмчийн харилцааны газрын www.umch.ub.gov.mn хаягаар 2014 оны 8 дугаар сарын 15-ны 12:00 цаг хүртэл зохион  байгуулна.  2014 оны 8 дугаар сарын 11-ний өдрийн 16:00 цагийн байдлаар газар өмчлөх тухай хүсэлтээ цахим хэлбэрээр гаргасан  205 525 иргэн байна гэж Нийслэлийн Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харицлах хэлтсээс мэдээллээ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж