Хуучирсан мэдээ: 2014.08.12-нд нийтлэгдсэн

Даваа гариг буюу наймдугаар сарын 11-ний өдрийн твиттер тоймыг хүргэж байна.

Долоо хоногийн эхний өдөр болоод ч тэрүү жиргээчид идэвхтэй байлаа. Энэ өдрийн онцлох жиргээний нэг бол Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газар /ШӨХТГ/-ын дарга О.Магнайгийн "Хэмнэлт" жиргээ байсан. Өчигдрийн байдлаар нэг ам.доллар 1889 төгрөгтэй тэнцэж байна.

Жиргээч Эдийн засгийн нөхцөл байдлаас үүдэж төсвийн хэмнэлтийн горимд шилжсэн учир ЦАЙ, ЧИХЭР байхгүй болохыг зөвөөр ойлгоорой. гэж бичиж оруулсан нь олон жиргээчдийг гайхшарлыг төрүүлэв. Түүний энэхүү үйлдлийг жиргээчид төдийлөн сайнаар хүлээж авсангүй. Зарим жиргэчид:

Хаана ийм юм бэ? байхгүй бол байхгүй л биз, бичиж тавиад бүр л хүний хэл ам, анхаарал татахын нэмэр биз дээ,

Ядарсан төрийн алба хаагчдын цай, чихрийг хассан талаар ШӨХТГ-т хандана аа, КККК, Ингэж хэмнэнэ гэхээр нэлээд юм туудаг байсан ч юм шиг,

Энэ тийм их хэмнэлт гэж үү хөөрхөн жүжиглэх юмаа тэрний оронд Дарга нарын утас болон Бинзенийг төлбөрийг хасах нь дээр.

Аан Магнай дарга. Ойрд дуулдахгүй байсан. Төсвөө хэмнээд өрөөнөөсөө гарахаа болио юу? Энэ 50К хэрэглэгчидийн эрх ашигт хамаатай юу?

Цай чихэр багадахгүй. Бусад зардлууддаа энэ мэт хандах Дарга нарыг хотод том машин унахыг хориглох

Мөн жиргээч Албаны машаан унахаа боль! Жинкэн хэмнэлт. гэж жиргээчид өөрсдийн бодлоо бичиж байлаа.

 

 

Ингээд зарим жиргээчдийн бичлэгээс хүргэе.

Ts.Bat-Erdene@tsbat_IT Агуу юм болгон энгийн байдаг Савсалзаад байгаа хүнээс сайн үйл гарахгүй.. #Монголухаан

Зурхай сонирхогч@Bolod_P Ердөө 14 хоногийн дотор тохиох сар ба дэлхийн холдолт ойртолтын туйлын зөрөө нь ойролцоогоор 50,000 км бн. 406,547 км ба 356,922 км /маргааш/

Д.ТҮВШИНТӨР@DeTuvshintur Монгол-Солонгосын ЭЗ-ийн форумаас… БНСУ-ын хөрөнгө оруулагчдын сонирхол манай уул уурхай, ашигт малтмал байсаар л байна даа…

Мөөгий Мазаалай@muugiimazaalai -Одоо бэлэн мөнгөөр хятадууд л ав ч байна даа. Жийп зардаг ченж ахын яриа.

Temuulen@temuulent Америкийн эдийн засаг хямарч байхад: доллар тогтвортой.

Хятадын эдийн засаг хямарч байхад: юань тогтвортой.

Монголын эдийн засаг тогтвортой: тегрег унажийн

Baasankhuu Oktyabri@baasankhuu_o  Өвөрхангайн Уянга Сумыг там болгосон хүнд 19 саяын торгууль өгөх нь зүйтэй гэж прокурор санал тавьж. Ховдын нөлөө юу, прокурорын чадвар уу.

Tumurkhuu@Tumurs 2014 он гарсаар УБЦТС ХК-ний хэрэглэгчийн тоо 16000-р нэмэгджээ. Уунээс 11173 нь орон сууцны хэрэглэгч. Манай нийт хэрэглэгч 254000 боллоо.

TAABAR@MrErdene Ажаад байхад гадны телевизээр энгийн иргэд их гарах юм. Эсхүл салбарын мэргэжилтэнгүүд нь. Манайд бол сайд дарга нар л ТВ-ээр дүүрэн гардаг.

АНХБАЯР (АБА)@Aba_Mongolia Монголд ирсэн гадныхны 90% нь нутагтаа ажил олдохгүй,хувийн амьдрал нь бүтэлгүй,зээлээ төлөх гээд илүү мөнгө хайсан нөхөд гэдгийг мэдэх үү?

amgalanbayar@amgalanbayar_g Ажил дээрээ зорилгогүй нэт хэсдэг төрийн албан хаагчдаас оффис интернэт ашигласаны төлбөр авдаг болъё. ингэж ачааллыг багасгая.

Жиргээний нэгэн онигоог хүргэхэд: Жиргээч Э.Энхтулга@Tulga_Barrett Аяга таваг чинь яагаад хагарчаа вэ? муудалцаад… Диван чинь бас яагаад эвдэрчихээ вэ? Аан эвлэрээд #гэнээ хаха

Жиргээч Budeekhand Algaa@BudeekhandA Эйнштейний зохиосон бодлого гэнэ. Дэлхийн хүн амын 98% энэ бодлогыг бодож чадаагүй байна. Та ухаантай 2%-д багтах уу? Хэзээ бодуулсан энэ тэрийг мэдэхгүй учраас "гэнэ" гэж бичсэн. Толгой сэргээх сонирхолтой бодлого санагдаад орууллаа шүү жиргээчдээ.

Tsogtoo @TsogterdeneJ энэ бодлого үнэндээ логикийн хичээл дээр боддог бодлогуудын нэг. Хүснэгт зурж байгаад л бодчихно.

 

ЖИРГЭЭНИЙ ФОТО АГШНААС:


ЗУРАГ ТҮҮХ ӨГҮҮЛНЭ@TVVX1 Суман голын эрэг. Тэрхийн цагаан нуурын дундуур ус нь холилдохгүй сум мэт урсдаг гэсэн домогтой.

 

Хааgii@xak5151 Хэдэн гэр байна тоолоорой…. ( Говь-Алтайн Хар азаргын нуруу )

 

Уусан шар айрагнийхаа шилийг зам дээр хаясаар байх уу? Ийм л байна.

Paparazzi+Traffi Зам дээр явж байгаад тур зогсохдоо уусан шар айргийнхаа шилийг шууд хаяв. Арай ч дэндмээр дээ. Хууль журмын дагуу холбогдох арга хэмжээг авна уу.

 

МАРКЕТЕР ТӨГСӨӨ@Marketer1997 Хятадад холын гэрэлтэй явбал арван минут холын гэрлийнхээ өмнө суух шийтгэл ноогдуулж, торгодог.. юм байна.

enkhbat@enkhbat14 3h нэмэгдэл хурц гэрэл, чанга дуут дохио, дуу ихтэй яндан гээд цэгцэлмээр зөв арга хэмжээ байна шүү.

 

Гончигийн Эрдэнэбаяр@mr_erdenebayar 5h

3D технологи

 

Марзан агаа нь@MrSharav Манай сумын наадмын идээ. Манлай сум.

 

 

TAABAR@MrErdene 3h CNN бас алдаа гаргадаг л юм байна. Залруулга хийх ёстой. Манайд жуулчид ирэхээ байна ш дээ.

Виктор Глотов@Victor_Glotov Согласен с возмущением наших монгольских товарищей. Улан-Батор – не столица Украины!

Удалгүй CNN мэдээллийн агентлаг залруулаг хийсэн.

겨울 나그네@pega1136  ㅋㅋ러브.ㅋㅋ ХАЙР

ЦАХИМ БОЛЖМОР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж