Хуучирсан мэдээ: 2014.08.11-нд нийтлэгдсэн

Булган аймгийн Сэлэнгэ сумын Тариахтай багт гахайн мялзан өвчин гарч, голомтын бүс дэх 328 гахайг устгаж, ариутгал халдваргүйжүүлэлт хийжээ. Тус газарт Мэргэжлийн хяналт, онцгой байдал, мал эмнэлгийнхэн гээд 24 ажилтан, албан хаагч ажиллаж, устгал, ариутгал халдваргүйжүүлэлт хийсэн байна. Мөн бүсэд байсан дотоод, гадаадын 70 хүнийг ариутгал, халдваргүйжүүлэлтэд хамруулжээ.

Онцгой байдлаас ирүүлсэн дараах мэдээгээр Завхан аймгийн Дөрвөлжин, Булган аймгийн Хишиг-Өндөр суманд гарсан боом өвчний улмаас тогтоосон хорио цээрийн дэглэмийг цуцалжээ.
Харин Төв аймгийн Баянхангай суманд хоёр үхэр, нэг хонь тодорхойгүй шалтгаанаар үхсэнийг мэргэжлийн байгууллагууд дээж аван шинжилгээ хийсэн ч боом өвчин болох нь батлагдаагүй юм байна.

Г.НАРАН

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж