Хурц халдварт өвчний судалгаа хийжээ

Хуучирсан мэдээ: 2014.08.11-нд нийтлэгдсэн

Хурц халдварт өвчний судалгаа хийжээ

Орхон аймгийн Эрүүл мэндийн газрын наймдугаар сарын 1-8-ны өдрүүдийн мэдээллийг хүргэж байна.

1. ЭМБ-уудын гурвалсан гэрээний эхний хагас жилийн биелэлтэнд үнэлгээ хийж байна.

2. Эхийн эндэгдлийн конференци хийгдэж, нийт 57 эмч эмнэлгийн мэргэжилтнүүд оролцлоо.

3. Суурь өвчтэй хүүхдийн зуны сувилалын үйл ажиллагаанд МХГ, ЭМГ хамтран хяналт хийлээ.

4. “Антибиотикийн  даслаас урьдчилан сэргийлье” уриан дор  эмийн зохистой хэрэглээг  төлөвшүүлэх  1 сарын аяныг  эхлүүлээд байна.

5. Эрүүл мэндийн салбарын ажилтны баярын өдрийг тохиолдуулан  Монгол Улсын ЗГ-ын шагнал “Эрүүлийг хамгаалахын тэргүүний ажилтан” хүндэт тэмдэгээр 33, яамны “Жуух бичиг”–ээр 9–н хүнийг шагнахаар бэлтгэл ажлыг ханган ажиллаж байна.

6. Хурц халдварт өвчний 6 тохиолдолд судалгаа хийж,  7 хоногийн мэдээг нэгтгэж EWAR  программаар мэдээллээ.

7. ХӨСҮТ-өөс БОЭТ-ийн төрөх нярайн тасагт бүртгэгдсэн нярайн халдварын дүгнэлт , зөвлөмжийг  ирүүлж, БОЭТ-д албан бичгээр хүргүүллээ.

8. ӨЭМТ-үүдээс Суулгалт өвчний 7 хоногийн мэдээ авч нэгтгэн ХӨСҮТ-д утсаар мэдээллээ. Суулгалт амбулаторийн үзлэгийн 0,5%-ийг эзэлж байна.

9.  ДБХӨ, ЦСС, ДДУХ-ийн тандалтын мэдээг ӨЭМТ, БОЭТ, Жаргалант сумаас авч нэгтгэн ХӨСҮТ-д цахимаар мэдээлсэн байна.

10. Томуугийн тандалтын нэгжүүдээс томуугийн мэдээ авч Flu.mn-д шивлээ. Томуугийн өвчлөл амбулаторийн үзлэгийн 0,9%-ийг эзэлж байна.

11. Дархлаажуулалтын 7 сарын мэдээ, тайланг хүлээн авч нэгтгэн холбодох газруудад хүргүүллээ.

12. Дархлаажуулалтын хүйтэн хэлхээний горимын хяналт хийсэн байна.

13. Жил бүрийн 8 дугаар сарын эхний 7 хоногийг Хүүхдийг эхийн сүүгээр хооллохыг дэмжих долоо хоногийг тэмдэглэн өнгөрүүлдэг уламжлалтай бөгөөд энэ жилийн “Эхийн сүүгээр хооллолт ба амьдрал тэтгэх алтан боломж” уриан дор тэмдэглэн өнгөрүүлээ.

14.“Гепатит өвчинтэй тэмцэх дэлхийн өдөр”-ийг тэмдэглэн өнгөрүүлэх нэг сарын аяныг зохион байгуулж тайланг ХӨСҮТ-д хүргүүллээ. Тус сарын ажлын хүрээнд гепатит өвчнийг эрт илрүүлэх үзлэгийг 156 хүнд хийж, халдварын сэжигтэй 3 тохиолдлыг 2 дахь шатлалд шилжүүлсэн бөгөөд 474 хүнд сургалт, сурталчилгаа хийн, гарын авлага тараасан байна. Мөн аяны хүрээнд жирэмсэн хяналтанд байгаа эмэгтэйчүүдийг HBsAg илрүүлэх шинжилгээнд хамруулах ажлыг зохион байгуулж  56 эх хамрагдлаа.

15. Хувийн хэвшлийн эмнэлгүүдэд эмнэлгийн тоног төхөөрөмжийн хангалт, аюулгүй ажиллагаа,  үйл ажиллагааны хэвийн байдалд хяналт хийлээ. 

Эх сурвалж: http://erdenet.mn

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж