Бага насны хүүхдүү хагалгаанд орохын өмнө айж сандрах сэтгэлзүй нь тогтворгүй болох нь элбэг байдаг байна. Ийм үед таблетаар тоглуулан хүүхдийн тайвшруулах нь ашигтай хэмээн Northwestern University их сургуулийн Анагаахын салбарын эрдэмтэд үзэж байгаа аж.
Тус сургуулийн хүүхдийн мэдээ алдуулалт, эмнэлзүйн профессор Samuel C. Seiden “Өмнө нь дуу хөгжим тоглоом зэргийг өвчтөн хүүхдийн сэтгэлзүйг тайвшруулах, өвчнийг мартуулах зэрэгт ашиглаж байсан. Үүнийг улам боловсронгуй болгож, iPad Mini таблетыг ашиглан хүүхдийн насанд тохирсон тоглоом болон сонирхолтой контентыг үзүүлнэ. Ингэснээр хүүхэд хагалгааны өрөөнд орж, мэдээгүйжүүлэлт хийгдэн унтах хүртлээ ямар нэгэн айдас мэдрэхгүй, сэтгэлзүй нь тайван байх юм. Хүүхдийг хагалгааны өрөө рүү оруулахаар эцэг эхээс нь салгах үед л хүүхэд уйлах, айх зэрэг сэтгэлзүйн олон асуудал тулгардаг. Үүнийг бид таблет ашиглан шийдэхээр судалж байна” гэжээ.
Т.БИЛГҮҮН