ТӨХ-ныхон авто машинаасаа татгалзав

Хуучирсан мэдээ: 2014.08.11-нд нийтлэгдсэн

ТӨХ-ныхон авто машинаасаа татгалзав

Төрийн өмчийн хорооныхон албаны хэрэгцээнд ашиглаж байсан дөрвөн автомашинаасаа татгалзжээ. Энэ нь Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 8, 30 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, Монгол Улсын Засгийн газрын 2007 оны 349, 2011 оны 233, 2014 оны 147 тоот тогтоол, Төрийн өмчийн хорооны 2012 оны 44 дүгээр тогтоолоор баталсан “Төрийн өмчит хуулийн этгээдийн эд хөрөнгийн харилцааг зохицуулах журам”-ын 4 дүгээр бүлгийн 4.1 дэхь хэсэгт заасныг тус тус үндэслэн Төрийн өмчийн хорооны үндсэн хөрөнгөнд бүртгэлтэй 160 орчим сая төгрөгийн балансын үнэтэй дөрвөн автомашиныг Төр засгийн үйлчилгээ эрхлэх газрын харьяа Засгийн газрын автобаазад шилжүүлжээ.

Үндсэн хөрөнгөнд бүртгэлтэй автомашинуудыг балансаас балансад шилжүүлэх зөвшөөрлийг Төрийн өмчийн хорооны дарга Д.Цогтбаатар энэ сарын 5-нд 442, 443 дугаар тогтоолоороо албажуулан баталгаажуулсан ажээ.

Онцлоход, ТӨХ өөрийн албаны хэрэгцээнд нийтдээ долоон машинтай юм байна. Нэг машиныг дуудлагын худалдаагаар нээлттэй зарсан тул өдгөө хоёр машинтай үлджээ.

Г.БОЛОР


 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж