Арвайхээрийн залуучууд “Улс төр шинэ манлайлагч” төсөлд нэгдлээ

Хуучирсан мэдээ: 2014.08.11-нд нийтлэгдсэн

Арвайхээрийн залуучууд “Улс төр шинэ манлайлагч” төсөлд нэгдлээ

UBS телевизийн санаачлан зохион байгуулж буй “Улс төрд шинэ манлайлагч” зорилтот төслийн багийнхан эх орны дөрвөн зүг, найман зовхист ажиллахаар аян замдаа гараад байгаа билээ. Тус төслийн хүрээнд үнэт зүйл, өөдрөг тэмүүлэлтэй, бүтээлч залуусын бодит оролцоог дэмжиж, ёс зүйтэй, нээлттэй, шударга өрсөлдөөнийг жишиг болгон нийгэмд эерэг өөрлөлт бий болгохоор зорьж байгаа.Уран бүтээлчид нийт дөрвөн багт хуваагдан эх орны баруун, зүүн хязгаар, өмнө, хойд зүгт ажиллан шинэ үеийн манлайлагч залуустай уулзаж, санаа бодлыг нь сонсон хөдөө орон нутгийн аж амьдрал бүрээсээ сурвалжлага мэдээ ирүүлсээр байна. Баруун зүгийн аяллын багийнхны эхний очсон газар бол Өвөрхангай аймгийн Арвайхээр хот юм. Монгол улсын хэмжээнд хүн амын тоогоор хоёрдугаарт ордог, нийтдээ 17 303 га тайлбай эзэлдэг томоохон бүс нутаг юм. Өвөрхангай аймгийн хүн амын 90-ээд хувь нь Арвайхээрт төвлөрөн суурьшдаг. Өнгөрсөн оны судалгаагаар 8800 гаруй өрхийн 30000 гаруй хүн ам оршин сууж байна. Арвайхээр хотын хүн амын талаас илүү хувийг залуучууд эзэлдэг. Аймгийн хөгжүүлэх тулгамдсан асуудлыг шийдвэрлэхэд залуусын нөөц бололцоо их байна. Оршин суугаа нутаг орныхоо хөгжилд өөрсдийн гэсэн хувь нэмэр оруулахыг зорин эндхийн залуус “Бид” нэртэй клуб байгуулан ажилладаг ажээ. “Улс төрд шинэ манлайлагч” зорилтот телевизийн хөтөлбөрт оролцох хүслээ илэрхийлэн Монгол орны өнцөг булан бүрээс залуус өөрсдийн санал санаачлагаа “Надад шийдэл байна” хэмээн хаяглан илгээсээр байгаа. Өвөрхангай аймгийн залуус ч шинэ үеийн залуусын хөдөлгөөнд нэгдэж байгаагаа илэрхийлэн өөрсдийн саналаа хэллээ. “Улстөрд шинэ манлайлагч” зорилтот телевизийн төсөлд эх орны дөрвөн зүг найман зовхист болон дэлхийн өнцөг булан бүрт ажиллаж, амьдарч буй Монгол Улсын 22-40 насны иргэн “НАДАД ШИЙДЭЛ БАЙНА” сэдвийн хүрээнд 500 хүртэл үгтэй исээ /эссэ/ бичиж, төслийн багт цахим шуудангаар эсвэл цаасан хэлбэрээр ирүүлж оролцох юм. Төслөөс шалгарсан шилдэг 30 оролцогч EBI хүрээлэнгээс АНУ-ын Вашингтон хотод зохион байгуулах мэргэшүүлэх хөтөлбөрт 100 хувийн тэтгэлэгтэй суралцаж, НҮБ-ын Ерөнхий Ассамблейд Монгол Улсаа төлөөлнө. Тэмцээний ялагч Harvard University-ийн манлайллын мэргэшүүлэх хөтөлбөрт суралцана.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж