“Хөдөө аж ахуйн тухай хэлэлцээр” сэдвээр үндэсний семинар өнөөдөр Гадаад хэргийн аямны хурлын зааланд болж байгаа бөгөөд хоёр өдөр үргэлжлэх юм байна. Тус семинарыг Монгол Улсын Гадаад харилцааны яам, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, Дэлхийн худалдааны байгууллагатай хамтран зохион байгуулж байгаа аж. Төрийн болон төрийн бус байгууллагууд, хувийн хэвшил, судалгааны байгууллагуудын төлөөлөл оролцож байгаа энэхүү семинар ДХБ-ын Хөдөө аж ахуйн тухай хэлэлцээр, хөдөө аж ахуйн бараа, бүтээгдэхүүний зах зээлд нэвтрэх, дотоодын дэмжлэг, экспортын татаас олгох дүрэм, журам, тавигдах шаардлага, манай улс шиг хөгжиж байгаа орнуудад олгогдож байгаа давуу талуудын талаар ярилцаж, харилцан санал солилцох юм байна.
Д.Долгор
Д.Долгор