А.Ганбаатар агсны хөшөөг бүтээлээ

Хуучирсан мэдээ: 2014.08.11-нд нийтлэгдсэн

А.Ганбаатар агсны хөшөөг бүтээлээ

Үндэсний бөхийн нэрт тайлбарлагч, Монгол Улсын Соёлын Гавьяат зүтгэлтэн, улсын анчин Агвааны Ганбаатар агсны хөшөө түүний төрсөн нутаг Өмнөговь аймгийн Баян-Овоо суманд сүндэрлэлээ.

Говь нутгаас төрсөн алдартнуудын нэг А.Ганбаатар агсан үндэсний бөхийн нэрт тайлбарлагч, дасгалжуулагч, бөхийн зүтгэлтэн нэгэн байлаа. Хөшөөг түүний гэр бүл, Өмнөговь аймгийн удирдлага, нутгийн зон олон,  найз нөхөд, үндэсний бөх, бөхийн чөлөөт барилдааны хамт олон, шавь нар сэтгэл нэгдэн, бүтээн босгожээ.

Хөшөөний нээлтэд тэр бүх хүмүүс уригдаж,  УИХ, Засгийн газрын тэргүүн, Батлан хамгаалахын сайд, түүний дотны анд Д.Бат-Эрдэнэ, Монгол Улсын аварга Г.Эрхэмбаяр, улсын харцага Д.Амартүвшин, улсын начин Н.Бүрэнбаатар, чөлөөт бөхийн дасгалжуулагч А.Цэдэнсодном, улсын начин Х.Амараа, А.Ганбаатар агсны шавь, улсын начин Т.Энхтуяа, аймгийн хурц арслан Т.Энхтайван, Б.Батжаргал, бөхийн чөлөөт барилдааны ОУХМ Б.Батзориг нарын олон зочид хүндэтгэл үзүүлэн, оролцов.

Өнгөрсөн амралтын өдрүүдэд /VIII.8-9/ А.Ганбаатар агсны төрсөн нутаг Баян-Овоо сумын 90 жилийн түүхт ой тохиосон бөгөөд наадамд Сэлэнгэ аймгийн Мандал сумын харьяат, улсын аварга Г.Эрхэмбаяр түрүүлж, Өмнөговь аймгийн Баян-Овоо сумын харьяат, улсын начин Т.Энхтуяа үзүүрлэсэн юм.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж