Монгол эрдэмтэн Эйнштейний шагнал хүртжээ

Хуучирсан мэдээ: 2010.07.01-нд нийтлэгдсэн

Монгол эрдэмтэн Эйнштейний шагнал хүртжээ

МУИС-ийн физикийн багш, профессор О.Лхагваа өчигдөр Эйнштейний нэрэмжит шагналыг хүртлээ. “Шинжлэх ухааны амжилтын төлөө” гэсэн өргөмжлөл бүхий энэ шагналыг Олон улсын намтрын төвөөс олгосон байна. Тус төвөөс уг шагналыг олгохдоо эрдэмтдийн бүтээлийг харгалзахаас гадна тухайн улс орны шинжлэх ухааны хөгжлийн төвшнийг тогтоодог аж. О.Лхагваа МУИС-д 1961 оноос эхлэн өдийг хүртэл багшлах хугацаандаа цөмийн онол, атомын онол, бодисын онол, нанотехнологийг олон жил судалжээ. Ялангуяа цөмийн шинжилгээний талаар хийж байсан олон ажлуудыг нь үнэлж дээрх нэр хүндтэй шагналыг гардуулсан байна.

Д.Долгор

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж