“Дэлхийн миссис-2014” Юлия Ионина

Хуучирсан мэдээ: 2014.08.11-нд нийтлэгдсэн

“Дэлхийн миссис-2014” Юлия Ионина

Юлия Ионина

Фото: @topspb_tv / Twitter

Санкт-Петербург хотын эмэгтэй Юлия Ионина "Дэлхийн Миссис-2014» тэмцээнд яллаа. Тэмцээн Эквадор улсад болж, энэ сарын 10-ны шөнө ялагчаа тодруулсан байна. Дэлхийн миссийн хэвлэлийн төлөөлөгч Ольга Филатова энэ тухай мэдээлжээ.

"Бүх зүйл болж бүтсэнд би их баяртай байна. Энэ бол миний хувьд, Оросыг энд төлөөлсөн хүмүүсийн хувьд том  амжилт болж байна » хэмээн тэмцээнд ялагч хэлжээ.

"Дэлхий Миссис -2014» цолын төлөө олон орны нөхөртэй 40 эмэгтэй өрсөлдсөн байна. Тэмцээний дээд цолыг авсан Юлия Ионина 29 настай, гурван хүүхдийн эх бөгөөд "Гоо үзэсгэлэн ба Энэрэнгүй » гэдэг буяны санг толгойлдог.  Өнгөрсөн онд тэрээр "Оросын Миссис International 2013 Умарт ба Баруун » гэсэн уралдааны тэргүүн цолыг Ионина авч байжээ.

"Дэлхийн Миссис» уралдааныг 1985 онд санаачилжээ. Орос эмэгтэйчүүд уг тэмцээнд гурав дахь удаагаа ялж байна. Өмнө нь тэрхүү уралдааны тэргүүнээр 2006 онд Софья Аржаковская, 2009 онд Виктория Радочинская нар тодорч байлаа.

Ш.САМБУУ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж