Л.Готовдоржийн нэрэмжит УАШТ болно

Хуучирсан мэдээ: 2014.08.11-нд нийтлэгдсэн

Л.Готовдоржийн нэрэмжит УАШТ болно

Уулын спортын олон улсын хэмжээний мастер, ахмад тамирчин Л.Готовдоржийн нэрэмжит Хаданд авиралтын Улсын аварга шалгаруулах тэмцээн наймдугаар сарын 16-17-ны өдрүүдэд Горхи, тэрэлжийн цогцолборт болно. Түүнийг Гавьяат тамирчин, уулчин Г.Өсөхбаярын аав гэдгийг спорт сонирхогчид андахгүй.

Энэ жилийн хаданд авиралтын УАШТ техник авиралт, хурд гэсэн хоёр төрлөөр болох бөгөөд бүртгэл наймдугаар сарын 14, 15-нд болох ажээ.

Тэмцээнд оролцогчид эрэгтэй, эмэгтэй ялгаагүй өсвөр /9-14 нас/, залуучууд /15-17 нас/, насанд хүрэгчид /18-аас дээш/ гэсэн ангиллаар өрсөлдөх бөгөөд зургаан хүний бүрэлдэхүүнтэй баг бүрдүүлж оролцох юм.

Тэмцээнийг Монголын үндэсний уулын холбоо, Монголын уулын хөтөчдийн холбоо хамтран зохион байгуулна. Тэд өнгөрсөн долоо хоногт тэмцээний замаа тавьж дууссан бол энэ өдрүүдэд зарим тамирчид Тэрэлжид бэлтгэл, сургуулилтаа базаахаар очоод байна.

Б.ЭНХ

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж