Английн Камбриж хотод амьдардаг 13 настай, сургуулийн сурагч Хибики Коно гэгч хүү нэгэн сонирхолтой төхөөрөмж зохион бүтээжээ. Бага байхаасаа л “Хүн аалз” комик ном, цуврал кинонд дуртай байсан бяцхан хүү тус бүр нь 14,98 фунт стерлингийн үнэтэй хоёр ширхэг Tesco брэндийн тоос сорогч ашиглан яг л хүн аалз мэт хананд авирах машин бүтээсэн байна. Найзуудыгаа алмайруулж чадсан энэхүү машинаа бүтээхийн тулд Коно таван сарын хугацаа зарцуулсан бөгөөд Камбриж хотын King’s коллежид суралцдаг тэрбээр технологиийн хичээл дээрээ загварыг нь гаргаж, бүтээсэн гэнэ.
1400 ваттын хүчин чадалтай хоёр тоос сорогчийн хошуунд модон хавтан байрлуулснаар тэрбээр хананд торох юмгүй авирч чадаж байгаа аж. Тэрбээр энэ тухайгаа “Ээж маань миний энэ бүтээлийг гайхалтай гэж бодож байгаа. Гэхдээ намайг унтлагын өрөөний хана, таазаар авируулахгүй байгаа юм. Учир нь ээж намайг таазнаас уначихна гэж айгаад байгаа юм. Би сургуулийнхаа хананд авирч үзсэн, гэхдээ бусад хүмүүс намайг өндөрт авируулахгүй л байна. Уг нь огтхон ч айх зүйл байхгүй, би машиндаа бүрэн итгэж байгаа” хэмээн ярьжээ.
С.Цэлмэг