Хуучирсан мэдээ: 2014.08.11-нд нийтлэгдсэн

Амралтын өдрүүд буюу наймдугаар сарын 9-10-ны өдрүүдийн твиттер тоймыг хүргэж байна.

Ерөнхий сайд зарим жиргээчдийг "Хаан жимс"-тээ урьж, хуурдалтанд дуудлаа. Мөн долларын өсөлтийн мэдээлэл, улс төрийн сэдвийн хүүрнэл гээд эдгээр өдрүүдэд жиргээчид завгүй байсан. Ийнхүү сонирхол татсан жиргээчдийн мэдээллийг хүргэж байна.

Амралтын өдрүүдэд нэгэн жиргээчийн бичлэг жиргээчдийн анхаарлыг татлаа. Жиргээч маань жиргээчдэд нилээн зөвлөмж хайрлаад авсан бололтой. Зарим нь талархаж, зарим нь бүр үзэн ядах мэссэжийг илгээж байсан.

Жиргээч bolorerdene@bolushka хэлэхдээ: Хэлэнд их учир байгаа даа. Толгой холбогддогоо сайхан хэлтэйдээ тэрүү утгийн гүнээс илүү хэлбэр хөөх жишээтэй. Монголчууд, даан ялангуяа монгол эрчүүд арай ч ийм хэрүүл ховын үг хайн байж ядах, EMOTS-д захирагдсан хүн сураг байдаггүй.

Мөн тэрээр жиргээний баатар  Танхай эмээ бол нэгд эзэн биегүй хар хошигнол хэлбэрээр хүн харахаар доромжлох, 2-т тэрийг сооl гэж бодох ахүй үүсгэсэн соёлын халтар. Бөгс долоогоод баас арчаад өлөн царайлаад хоол горьдоод тэнэглээд … аль муу үгийг олж мяалахыг хичээх тусмаа адгийн хэрүүлчийн түвшинд. Улс орны хөгжлийг хэрүүл хараалын хар тамхиар угаартуулан хойш татагч, хийх ажилгүй хэлэх нэргүй гаргах нүүргүй photoshopchin. гэсэн бол хүүхэд зурагтай номонд дуртай байдаг. Зургаар насанд хүрсэн хүний хэрэг, тэр тусмаа төрийн хэрэг шүүгээд илүү синтез хэзээ ч үүсэхгүй. EMOTS нэг бол шүлэг болно, нэг бол хараал хэрүүл болно. EMOTS-оор улс орон хөгжихгүй, тэрийн зөв хянахгүй, хоорондоо ойлголцохгүй. гэж жиргээч bolorerdene@bolushka жиргэжээ.

 

Юутай ч хэлснээр доллар сүүлийн өдрүүдэд эрчимтэй өсч, өчигдөр буюу наймдугаар сарын 10-ны өдрийн байдлаар 1889 төгрөгт хүрээд байна. Арилжааны банкууд нэг ам.долларыг 1889 төгрөгөөр зарж байна. Харин Монголбанкны хаалтын ханш 1878 төгрөг байна. Ханш өсөлтийг сулруулж, төгрөгийн уналтыг тогтворжуулахын тулд Монголбанк бодлогын хүүгээ нэмсэн ч төдийлөн үр дүнд хүрэхгүй байгаа юм.

 

Ингээд зарим жиргээчдийн жиргээнээс хүргэе.

Б. Маргад@margad_me  Монголд онгоцны шатахууны хомсдол нүүрлэв, лав нэг долоо хоног тун хүнд байдалд байх нь

Ч. Раднаа@art_radnaa Хамгийн олон хүүхэд төрүүлсэн эх бол Оросын Федора Васильева (1707-1882 он ) 69 хүүхэд төрүүлсэн.

Боби@Bol0409 Өдөр шөнөгүй улс төржсөөр Үрчийж дууслаа ш дээ та нар.

Ч. Раднаа@art_radnaa Байгаль нууранд 336 гол цутгаж,ганцхан Ангар мөрөн л урсан гардаг.

Батка@gbaterden Монгол улс уул уурхайгаа түр мартаад Японы дан ганц үхрийн махны импортыг эрвийх дэрвийхээрээ хангаад байхад л хачин сайхан амьдрана даа

Ч. Раднаа@art_radnaa Өдөрт 6 цагаас бага унтдаг хүн 8 цаг унтдаг хүнээс илүү бүдүүн гэдэсний хорт хавдараар өвдддөг гэнэ.

Ч. Раднаа@art_radnaa Эрэгтэйчүүдийн орлого нь нэмэгдэх тусам эхнэрээ хуурах магадлал төдий чинээ нэмэгддэг гэнэ.

Б. Маргад@margad_me Монголд онгоцны шатахууны хомсдол нүүрлэв, лав нэг долоо хоног тун хүнд байдалд байх нь

Balgansuren Batsukh@balgaa Мэдээллийн аюулгvй байдал үнэхээр муу байгаа, цөөн тооны байгууллагааc бусад нь…

Ulana_Цэеэ_Mongol@Ulana_Tseye_Mgl  Филиппен чинь усан онгоц бvтээж (building ships) экспортлодог World No.3 гэж байна шүү. Тэр болгон хүмүүc мэддэггvй гэж байна шүү.

TAABAR@MrErdene Ямар ч мундаг үгийн баялагтай хүн текстээр өөрийн бодож буй зүйлийн 60 хувийг л илэрхийлж чаддаг. Тиймээс л амьд харилцаа илүү чухал.

Энд байгаа нэг нөхрийн эхнэр нь Солонгос, хvvхэд нь хөх толботой төрсөн гэнэ. Яаж ийгээл түүхээрээ бахархах сэдэв олдог л байхгvй юу даа.

 

Эрүүл мэндийн нэгэн зөвлөгөөг хүргэж байна. Эмч Б.Гэрэлт-Одын тамхины хор уршгийн талаар мэдээллийг хүргэж байна.

Хатагин Батчулууны Гэрэлт-од

Уушигны хорт хавдраар өвчлөх нь дараахь тохиолдолд давтамж нь өндөрсөнө.

• өдөрт олон ширхэг тамхи татахад
• өглөө сэрэнгүүтээ татахад
• олон жил тамхи татахад
• тамхийг ихээр гүн сорж амъсгалахад
• шүүлтүүргүй тамхи татахад
• хүүхэд залуу наснаасаа эхэлж татахад


Зарим хүмүүс насаараа тамхи татсан хирнээ урт насалж ямар нэгэн хүнд өвчнөөр өвчилдөггүй. Тамхины найрлагад 50аад төрлийн хавдар үүсгэгч бодис байх ба амъсгалаар биед ороод задардаг. Эдгээр задарсан бодисууд нъ хүн бүхэнд харилцан адилгүй үйлчилдэг учир хүн болгон уушигны хавдраар өвчилдөггүй юм байна. Тиймээс ямар хүн нъ өвчлөх үгүйг уръдчилан харах боломжгүй. Гэхдээ удамдаа уушигны хавдраар өвчилж байсан хүнтэй бол хавдраар өвчлөх магадлал өндөр (удам дагах).

Тодорхойгүй шалтгаанаар удаан хугацаагаар ханиах, цустай цэр гарах, амьсгаадах, ойр ойрхон уушигны үрэвсэлээр өвчлөх, антибиотек эмчилгээ хийлгэсэн ч зовиур байгаад байх, турах, ядрах ийм зовиуртай байгаа тохиолдолд цаг алдалгүй цээжний компъютертомографид зураг авахуулж шалтгааныг тогтоолго.

• Хэрэв Та тамхи татахгүй 5 жил болвол уушигны хорт хавдраар өвчлөх магадлал 60%иар, цаашлаад 15-20 жил татахгүй байвал 90%иар буурна. Тамхиа хая!

 

Feather pen@hovorerdene Дугаар чинь хязгаартай

Дугуй чинь түгжээтэй

Янчаан үгүй бол

Явгар чөдөргүй ачиж

Ногтгүй торгоно гэж мэдээрэй

 

БАГШ@Mongolia2001 Их эрдэмтэн Чой.Лувсанжав: Сайхан сүмийн барилгыг шаазгай гутаана, сайхан Монгол найруулгыг "ба", "гд" гутаана

 

Жиргээч АНХБАЯР (АБА)@Aba_Mongolia Мөнгөтэй байх, Мөнгөгүй байх хоёрын аль нь хүнийг илүү эвддэг вэ? гэсэн асуултад жиргээчид хариулахдаа:

-Мөнгө үзээд эвдэрсэн хүн л их муухайдаа. Хэдийн юм олно. Хүнээнээсээ халиад харуцаж байгаа нь хүртэл өөр болно.

-Сүүлд бодоод байхад мөнгөгүй байхдаа их атаархуу улсууд мөнгө үзээд муухай болдогийн байна лээ.

-Мөнгө хүнийг эвддэгүүй зөвхөн үнэн царайг л ил гаргадах гэж бодном.

-Мөнгө хүнийг эвддэггүй юм. Хүн л мөнгийг эвддэг юм гэж өөр өөрийн бодлоо бичиж байлаа.

 

davkaa@2006_davkaa Одооны хүмүүс хачин хувцаслахын Тэр охиныг хардаа -Охин биш ээ манай хүү шдэ -Өө уучлаарай таныг аав нь гэж мэдсэнгүй. -Үгүй ээ би ээж нь бн

Ингээд төгсгөлд ирэх лхагва гариг буюу наймдугаар сарын 13-ны өдрийн НИТХ-аар хэлэлцэх нэгэн асуудлыг дахин хөндөе.

Өнгөрөгч лхагва гаригаас эхлэн иргэдийн дунд хотын төвөөр машинтай зорчих бол иргэд сард 40-50 мянган төгрөг төлж магадгүй гэсэн мэдээлэл анхаарал татсаар байна.

Учир нь: Улаанбаатар хотын захирагч Э.Бат-Үүлийн өнгөрөгч лхагва гаригт (08.05) “Улаанбаатар хотын түгжрэлтэй бүсэд мөрдөх хөдөлгөөнт журам” төслийг иргэдийн төлөөлөгчдийн хуралд танилцуулав. Үүнд зааснаар хотын төвөөр машинтай зорчсон иргэд сард 40-50 мянган төгрөг тушаах хэрэгтэй болсон байна. Өөрөөр хэлбэл Баруун дөрвөн замаас 13 дугаар хорооллын уулзвар, "Гэсэр” сүмээс Сансарын тунелийн баруун уулзвар, Ж.Самбуугийн гудамж, Залуучуудын өргөн чөлөө, Бээжингийн гудамжнаас урагш Энхтайваны өргөн чөлөөгөөр машинтай зорчсон иргэд төлбөр төлнө. Төлбөр төлөөгүй жолооч 07.00-22.00 цагийн хооронд дээрх замаар зорчихгүй болно.

Энэ зохицуулалтаар:

  • “Энхтайваны өргөн чөлөөний Баруун 4 замын уулзвараас Бөхийн өргөөний уулзвар хүртэл, Гэсэр сүмийн уулзвараас Сансарын тунөлийн баруун уулзвар хүртэл Ж.Самбуугийн гудамж, Залуучуудын өргөн чөлөө, Бээжингийн гудамжнаас урагш Энхтайвны өргөн чөлөө хүртэлх гудамж замуудад түгжрэлтэй бүсийн хязгаарыг тогтоож 07:00 цагаас 20.00 цагийн хооронд төлбөр төлөөгүй тээврийн хэрэгслийг дээрх гудамж замуудад хөдөлгөөнд оролцуулахыг хязгаарлана. 
  • Энэхүү хязгаарлалтыг бүх нийтийн баяр, амралтын өдрүүдэд мөрдөхгүй.
  • Нийслэл хотын замын хөдөлгөөнд оролцох аймаг орон нутгийн болон Зэвсэгт чүчин, Хилийн цэргийн дугаар бүхий тээврийн хэрэгслүүд энэхүү зрхицуулалтад мөн адил хамаарна. 
  • Тусгай дуут болон гэрлэн дохиогоор тоноглогдсон шуурхай ажлын болон дуудлагын, нийтийн тээврийн үйлчилгээний их багтаамжийн автобус, троллейбус, стандартын шаардлага хангасан такси, хүүхдийн, ажилчдын болон жуулчны автобус, дипломат байгууллагын, таних тэмдэг бүхий хэвлэл мэдээллийн байгууллагын тээврийн хэрэгсэлд энэхүү зохицуулалтад хамаарахгүй” гэжээ. 

Ээлжит зохицуулалтын төслийг ирэх лхагва гариг буюу наймдугаар сарын 13-ны өдрийн НИТХ-аар хэлэлцэх гэж байна. Иргэд ч энэ талаар өөсрдийн саналаа бичсээр байна. Амралтын өдрийн нэгэн жиргээчийн фото агшин анхаарал татлаа. Жиргээч Энэ жолооч нар яасан ч 50000 өгөхгүй байх аа.

 

ЦАХИМ БОЛЖМОР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж