Норвегийн Тромсо хотод Олон улсын шатрын холбооны 41 дэх олимпиад үргэлжилж байна. Өнөөдөр буюу тэмцээний найм дахь өргийн тоглолтод эрэгтэйчүүд Албаний (чансаа 63), эмэгтэйчүүд Филиппиний (чансаа 43) багтай тоглоно.
Тэмцээний долоо өргийн дараах байдлаар эрэгтэйчүүд (чансаа 59) 177 орноос 70-р байрт (дөрвөн хожил, гурван хожигдолтой) бичигдэж байна. Эрчүүдийг Азарбайжаны шатарчид зургаан хожил, нэг тэнцээтэй тэргүүлж байгаа бол БНХАУ (таван хожил, хоёр тэнцээ), Чех (зургаан хожил, нэг хожигдолтой) улсын багууд удаалж байна.
Харин манай эмэгтэй шатарчдын хувьд дөрвөн хожил, нэг тэнцээ, хоёр хожигдолтой 136 орноос 31-р байрт бичигдэж байна. ОХУ-ын шатарчид долоо хожилтой тэргүүлж байгаа бол БНХАУ, Унгарын баг зургаан хожил, нэг хожигдолтой удаалж байна.
Гэрэл зургийг ЭНД дарж үзнэ үү.
Ч.БОЛ
2014 оны олимпиадын тоглолтуудын нэг Сарик болон Ц.Батчулууны хоорондын өрөгт анализ хийсэн байна.