Пак Гын Хе түүхэн кино үзжээ

Хуучирсан мэдээ: 2014.08.10-нд нийтлэгдсэн

Пак Гын Хе түүхэн кино үзжээ

Тав хоногийн богино зуны амралт аваад байсан БНСУ-ын Ерөнхийлөгч Пак Гын Хе өнгөрсөн мягмар (08.05) гаригт ажилдаа орсон. Тэрээр ажилдаа орсон эхний өдөр Засгийн газрын ээлжит хуралдааныг зарлаж, эдийн засгийн томоохон өөрчлөлтүүд энэ сараас эхэлж буйг мэдэгдсэн. Хэдийгээр тус улсад өрнөж буй олон ээдрээтэй асуудлууд байгаа ч Ерөнхийлөгч Пак Гын Хе хоёр дахь удаагаа кино театрт зочлоод байна.

Ерөнхийлөгч Пак Гы Хе өнгөрсөн лхагва гаригт (08.06) Сөүл хотын Ёнгидунпу дүүрэг дэх CGV кино театрт очиж, “Мёнгянг” киног үзжээ. 1597 оны үеийн Солонгосын нутаг дэвсгэрт болж буй дайны тухай өгүүлдэг “Мёнгянг” кино өдгөө тус улсын кино театруудад гарч, богино хугацаанд олон сая үзэгчтэй болоод байгаа аж.

Сануулахад, БНСУ-ын 18 дахь Ерөнхийлөгч Пак Гын Хы энэ оны нэгдүгээр сарын 29-ны өдөр хүүхдүүдийн хамтаар "The Nutjob" киног кино театрт очиж үзэж байсан билээ. 

Ерөнхийлөгч Пак Гы Хе 2004 оны наймдугаар сарын 6-ны өдөр Сөүл хотын Ёнгидунпу дүүрэг дэх CGV кино театрт очиж, “Мёнгянг” киног үзжээ.

 

Ерөнхийлөгч Пак Гын Хы 2014 оны нэгдүгээр сарын 29-ний өдөр Сөүл хотын Жунгуд байрлах кино театрт "The Nutjob" киног үзжээ.

Ч.ШАРХҮҮ

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж