Долларын ханш сүүлийн өдрүүдэд эрчимтэй өсч байна. Өнөөдрийн байдлаар арилжааны банкууд нэг ам.долларыг 1889 төгрөгөөр зарж байна. Харин Монголбанкны хаалтын ханш 1878 төгрөг байна. Ханш өсөлтийг сулруулж, төгрөгийн уналтыг тогтворжуулахын тулд Монголбанк бодлогын хүүгээ нэмсэн ч төдийлөн үр дүнд хүрэхгүй байгаа юм.
О.САРНАЙ