Ховд хотноо “Ховд-2014 Бага олимп” үргэлжилж байна. Тус олимпийн бэлгэдэл нь Дэлхийн улаан номонд орсон “Алтайн аргаль” бөгөөд зохион байгуулагчдын зүгээс ховдчууддаа Алтайн уулсын сүрлэг сайхан унаган байгаль дээр, олон ястан зон спорттой нөхөрлөж, он удаан жил эрүүл энх амьдрах ерөөлийг өргөж ийнхүү бэлгэджээ. Тус олим энэ сарын 10-нд өндөрлөх юм. Дэлхийн улаан номонд орсон аргаль хонь (Ovis ammon) нь Монгол орны уулархаг нутгийн сүр сүлд, онгон зэрлэг байгалийн бэлэг тэмдэг. Монгол оронд 1980 онд ойролцоогоор 60 мянга гаруй аргаль хонь байсан бол 2001 онд 13-15 мянга орчим аргаль хонь үлджээ. Үүнээс үзэхэд 26 жилийн дотор тоо толой нь 72 хувиар буурсан байна.
Г.САРАН