Эрх баригчид шөнийн цэнгээнийг хориглов

Хуучирсан мэдээ: 2010.07.01-нд нийтлэгдсэн

Эрх баригчид шөнийн цэнгээнийг хориглов

Туркийн хүрээлэн буй орчин ба ойн яам дуу шуугиантай шөнийн цэнгээнийг хориглох шийдвэр гаргав. Шөнө дөлөөр дуу хууртай наргидаг туркууд одоо  тэр зугаа цэнгэлээ хийх бөглүү газар хайх хэрэгтэй болжээ.
Энэ албаны тэргүүн Вейсель Эроулу орон нутгийн хэвлэлд ярихдаа олон тооны жуулчид шөнийн дуу шуугианд гомдол гаргаж байна гэлээ. “Би тийм гомдлыг хэдэн зуугаар нь авч байна. Ингээд бид дуу шуугиантай арга хэмжээг шөнийн цагаар хориглохоор шийдлээ. Үүний зөрчсөн хүмүүсийн ажлын байрыг хаана” гэж тэр сануулжээ.
Түүний яриагаар ийм арга хэмжээ нь жуулчдын тоог нэмэгдүүлэх гэнэ. “Жуулчид ирээд орой болтол зугаалж, дараа нь амрахыг хүсдэг. Би шуугиантай байна гэсэн гомдлыг Анталья, Манавгата ба Мула мужуудаас олон удаа авч байсан. Бүгд л хөгжин наргиж болно, харин бусдад саад болох ёсгүй” гэж Эроулу эцэст нь хэлэв.
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж