Өглөө сэрүүлэгний дуугаар босно гэдэг зарим хүмүүст хүндрэлтэй байдаг. Тэгвэл сэрүүлэг дуугарахтай зэрэгцэн амтат кофег тань чанадаг тусгай сэрүүлэгтэй цаг бүтээжээ.
Кофены сайхан үнэрээр таны нойр дорхноо сэргэж, төлөвлөгөөнийхөө дагуу бүх ажлаа амжуулахад тань тусална.
Энэхүү гайхалтай сэрүүлэгтэй цагийг Joshua Renouf гэгч эрхэм зохион бүтээсэн ба кофегоо чанахад орох орцуудаа тусгай хийх тасалгаануудад нь хийгээд орхиход л хангалттай гэнэ.
Нунтаг кофе, сүү, элсэн чихэр гэм мэтийг та өөрийн хүссэн хэмжээгээр тааруулан хийж болно.
Т.БИЛГҮҮН