Өмнөд Солонгосын гар утас үйлдвэрлэгч Pantech компани санхүүгийн хувьд хүндхэн байдалд орж, зах зээлээс шахагдаж байгаа билээ. Ухаалаг гар утас болон таблетын зах зээлд хэд хэдэн бүтээгдэхүүн гаргасан ч Samsung болон Apple компанийн бүтээгдэхүүнд шахагдан борлуулалт муутай байгаа юм.
Тэгвэл тэд зүгээр бууж өгөхийг хүссэнгүй шинэ загварын ухаалаг гар утас гаргажээ.
Pantech Vega Pop Up Note энэхүү гар утас нь 5,5 инч буюу харьцангуй том QHD дэлгэцтэй, Snapdragon 800 процессортой, 2GB RAM-тай, 13MP хүчин чадал бүхий камертай аж.
Энэхүү шинэ бүтээгдэхүүнээрээ Samsung компанийн Note 4 ухаалаг гар утастай өрсөлдөнө хэмээн тооцоолж байгаа аж.
Т.БИЛГҮҮН