“Hyundai Motor”-д торгууль ногдуулжээ

Хуучирсан мэдээ: 2014.08.09-нд нийтлэгдсэн

“Hyundai Motor”-д торгууль ногдуулжээ

Автомашин үйлдвэрлэгч томоохон компаниуд техникийн ямар нэгэн доголдолтой автомашин зах зээлд нийлүүлж, осол аваар гарсны дараа эргүүлэн татах байдал гарсаар байгаа билээ.

Тиймээс АНУ-ын Авто замын хөдөлгөөний үндэсний газраас тус улсад автомашин борлуулдаг томоохон компаниудад өндөр хяналт тавин ажиллахаар болсон байна.

Тус газраас хийсэн шалгалтаар БНСУ-ын автомашин үйлдвэрлэгч “Hyundai Motor” компани “Genesis” загварын автомашины тормозны системд гарсан гэмтлийг олон нийтэд мэдээлээгүй нь тогтоогдсон байна.

Хэрэглэгчдийг эрсдэлд оруулсан уг үйлдэлд нь “Hyundai Motor” компанийг АНУ-ын Засгийн газарт 17.4 сая ам.долларын торгууль төлөхийг даалгасан шийдвэр гаргажээ.

Энэ нь хамгийн өндөр торгууль болж байгаа юм байна.

Т.БИЛГҮҮН

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж