Л.Гансүхийн өмгөөлөгч АТГ-гомдол гаргалаа

Хуучирсан мэдээ: 2014.08.09-нд нийтлэгдсэн

Л.Гансүхийн өмгөөлөгч АТГ-гомдол гаргалаа

Өнгөрсөн долдугаар сарын 29-нд АТГ-аас Ерөнхий сайдын ахлах зөвлөх Л.Гансүхийг “Нүүрс” хөтөлбөр хэрэгжүүлэхдээ мөнгө идсэн байж болзошгүй гэсэн үндэслэлээр баривчлан саатуулсан. Түүний хамт туслахаар нь ажиллаж байсан, “Нүүрс” хөтөлбөрийн ерөнхий нягтлан бодогчоор ажиллаж байсан гурван хүнийг хорьсон бөгөөд тэднийг өмгөөлөгчидтэй нь уулзуулахгүй байгаа талаар Л.Гансүхийн өмгөөлөгч холбогдох газруудад дахин гомдол гаргажээ. ШШБЕГ-ын харъяа Төв аймгийн хорихынхон АТГ-аас үүрэг өгсөн гэсэн шалтгаанаар үйчлүүлэгчидтэй нь уулзуулахгүй байгаа нь хүний эрх зөрчсөн явдал болж буй хэмээн  Ц.Баасандорж өмгөөлөгч гомдолтой байгаагаа илэрхийлсэн юм. Тэрбээр Нийслэлийн прокурорын газар, ШШБЕГ  болон Хүний эрхийн комисс, АТГ-т хандан гомдол гаргасан байна. Тэрбээр өмнө нь Нийслэлийн прокурорын газар, Хүний эрхийн комисс-т хандан Монгол Улсын Үндсэн хууль болон Эрүүгийн хуулийг ноцтой зөрчиж байна гэсэн гомдол гаргасан ч дээрх газрууд ямар нэгэн тайлбар хийгээгүй аж. Ц.Баасандорж наймдугаар сарын 7-ны пүрэв гаригт үйчлүүлэгчидтэйгээ уулзахаар очсон боловч АТГ зөвшөөрөл өгөөгүй байна.

М.ЯЛАЛТ

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж