Татварын ерөнхий газар АНУ-ын олон улсын хөгжлийн агентлагийн санхүүжилтээр татварын цахим төлбөрийн шинэ системийг нэвтрүүлж байгаа юм. Нээлтийг нь өнөөдөр хийлээ.
Дээрх системийг нэвтрүүлснээр татвар төлөгч татварын байгууллагад биечлэн очих шаардлагагүй, түүнийгээ дагаад татвар төлөлт илүү хялбар болж байгаа гэдгийг албаныхан хэллээ. Мөн татварын цахим системийг энэ оны нэгдүгээр сард нэвтрүүлсэнээр одоогийн байдлаар татвар төлөгчдийн 70-аас илүү хувь нь системийг ашигладаг болжээ. Татварын тайлангийн цахим системийг нэвтрүүлснээр тайлан тушаахад зарцуулах цаг 30 гаруй хувиар буурсан үзүүлэлт гарсан байна. Энэ нь шинэ систем татвар төлөлтийг хялбаршуулж байгаа учир интернэт болон мобайл банкны үйлчилгээг өргөжүүлэн төрөлжүүлжээ.
Татвар төлөгч ТЕГ-ын цахим тайлангийн вэб сайтад хандаж татварын төлбөрөө дебит кредит картаар хийх бол, хувийнхаа интернэт банкны данснаас татвараа шууд төлөх боломж бас байна.
Эхний ээлжинд Голомт, Хаан, Төрийн банкуудад туршиж нийт татвар төлөгчдийн 80 гаруй хувийг цахим татвар төлөлтийн системд холбожээ.
Г.БОЛОР