Ухаалаг гар утасны хэрэглээ ойрын хэдэн жилд огцом нэмэгдэж дэлхийн нийт ухаалаг гар утас хэрэглэгчдийн тоо 2015 он гэхэд 2,5 тэрбум хүрнэ гэсэн тооцоог “Strategy Analytics” судалгааны байгууллага гаргажээ.
Уг мэдээлэлд дурьдсанаар ирэх оны эцэс гэхэд дэлхийн 7,2 тэрбум хүний 2,5 тэрбум буюу 34,7 хувь нь ухаалаг гар утас хэрэглэдэг болох гэнэ.
Өнгөрсөн 2012 онд ухаалаг гар утас хэрэглэгчдийн тоо нэг тэрбумд хүрч байсан юм.
Энэхүү өсөлтийн дийлэнхийг Ази тив буюу Хятад, Энэтхэг зэрэг хүн ам олонтой улс орнууд бүрдүүлэх гэнэ.
Т.БИЛГҮҮН