Хуучирсан мэдээ: 2014.08.08-нд нийтлэгдсэн

Идэхгүйн гайхамшиг

Хүн, идэхгүй бол амьдарч чадахгүй.

Гэтэл бас идэхгүйн учир амьд яваа ч хүн гэж байна.

Мори Мичиё хэмээх Япон бүсгүй нэгэн хүнд өвчин тусчээ.

Ойрд нэг л байн байн унаад байх чинь…

Их сургуулиа дүүргээд Осака хотод сувьлагч багш дөнгөж болоод байсан Мори, толгой нь үе үе хүчтэй манарч эргэдэг болсоноосоо хойш, хэдхэн алхаад л унаад байх юм гэнэ. Тэр нь явсаар эцэстээ алхаж ч чадахгүйд хүрчээ.

Ямар өвчин тусчихав аа?

Осакагийн нэр алдартай эмнэлэгүүдийг дамжаад дамжаад, өвчнийхөө нэрийг ч атугай мэдэж чадсангүй. Гэсэн ч ахиад хэд хэдэн эмнэлэг бараадаж, олон шинжилгээ өгсөний хүчинд арай гэж ямар өвчин туссан болохоо мэдэж авав.

Нугас, бага тархины өөрчлөлт (SCD). Энэ нь бага тархи уусан үхэждэг гэх аймаар өвчин бөгөөд, өдийг хүртэл бүрэн эдгэсэн тохиолдол нэг ч гараагүй найдваргүй өвчин юм гэнэ.

100,000 хүн тутамд 5 – 10 удаагийн тохиолдол бүртгэгддэг энэхүү өвчин нь одоо ч тодорхой эмчлэх арга олдоогүй, Японы нэн хүнд өвчиний жагсаалтанд орсон өвчин юм. Ийм өвчтөнүүдийн амьд явах хугацаа нь 5 – 10 жил. Тухайн үед Мори 21 настай байлаа.

Нэгэнт цөхрөлийн буланд хашигдсан Мори гэнэт нэгэн хүнийг санав.

Нээрэн тийм, нөгөө эмч дээр очъё.

Нөгөө эмч гэдэг нь өмнө нь ач тус болж байсан Кода Мицүо хэмээх эмч. “Хоол сойлт, хоол хасалтаар хүнд өвчнийг анагаадаг” гэдгээрээ алдартай нэгэн.

Кода эмчид үзүүлтэл Мори гуайн гэдсийг л чагнаад байх юм гэнэ. “Уул нь миний гэдэс биш, тархи л өвдсөн юмсан” хэмээн гайхширч байтал, эмч “хоол сойлт, хоол хасалтаар сайжрах юм байна” гээд итгэлтэй нь аргагүй ам гарах нь тэр.

Төдийг хүртэл (европ анагаахын) эмч нараас “найдваргүй” гэхээс өөр үг сонсож байсангүй. Гэтэл Кода эмч л ганцаараа “сайжирна” гэх юм.

үргэлжлэл: tomyo-bodyo.blogspot.com

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж