Ухаалаг гар утсанд зориулсан төрөл бүрийн арр-ууд гарах болсон. Энэ удаад нүдний зовхины дотор талын өнгөөр цус багадалтын зэргийг тодорхойлох арр гарчээ.
Eyenaemia нэртэй уг арр нь гар утсаараа өөрийн нүдний зовхины дотор талын зургийг авахад л цус багадалттай эсэхийг тань оношлох аж.
Гэхдээ энэ нь мэдээж 100 хувийн бодит онош биш бөгөөд та хэрвээ эрсдэлтэй хариу гарвал эмчид очиж үзүүлж цус багадалтын зэргээ тодорхойлуулах хэрэгтэй юм.
Т.БИЛГҮҮН