Уран зургийн галерейд “Хятадын орчин үеийн дүрслэх урлаг-2014” үзэсгэлэн үүдээ нээгээд байна. Үзэсгэлэнд Күнзийн сургаалийг дүрсэлсэн 1000 хөшөө бүтээснээрээ алдаршсан Тиан Юэмин, Хятадын үндэсний их сургуулийн урлагийн танхимын захирал Ин Хуйли, Шаньси мужийн Уран зургийн хүрээлэнгийн захирал Ван Шүэхуй нарын 13 уран бүтээлчийн 50 гаруй бүтээл тавигдаад байгаа юм. Тэрхүү бүтээлээс байгаль ээжийн гайхамшгийг мэдрэх боломжтой.
Үзэсгэлэн энэ сарын 13-ыг дуустал үзэгчдийн хүртээл болно.
Г.БОЛОР