&#34FC Ulaanbaatar&#34 хоёр дахь хожлоо авлаа

Хуучирсан мэдээ: 2014.08.08-нд нийтлэгдсэн

&#34FC Ulaanbaatar&#34 хоёр дахь хожлоо авлаа

МХБХ-ны албан ёсны түнш “АПУ ХК”-тай хамтран зохион байгуулдаг Үндэсний “Нийслэл Лиг 2014” тэмцээний хоёрдугаар тойргийн тоглолтууд үргэлжилж байна. Тэмцээн МХБХ-ын талбай дээр болж байна. 

Пүрэв гариг буюу наймдугаар сарын 7-нд болсон 29 дэх тоглолтын мэдээллийг хүргэе. Энэ өдөр болсон Сэлэнгэ-FC Ulaanbaatar багуудын тоглолтод Улаанбаатарын Б.Амарбаясгалан эсрэг багийн хаалганд хоёр гоол хийлснээр багаа ялалтад авчирлаа.

Тоглолт №29

СЭЛЭНГЭПРЕСС 0:2 FC ULAANBAATAR

ГООЛ: Б.Амарбаясгалан 53’, 76’

ШАР ХУУДАС: Б.Гарьдмагнай, Ч.Отгонбаяр, А.Чинзориг

УЛААН ХУУДАС: Н.Цэдэнбал, Б.Золбоо,

ШҮҮГЧ: Б.Хаш-Эрдэнэ (Талбайн шүүгч), Б.Даваасүрэн (Туслах шүүгч), Р.Жаргалсайхан (Туслах шүүгч), Н.Батбилэг (4-р шүүгч)

Тоглолтын эхний хагаст хоёр баг харилцан бие биерүүгээ довтолж байсан ч аль аль нь өрсөлдөгчийнхөө хаалганд гоол оруулж чадсангүй. Тоглолтын 31 дэх минутад “FC Ulaanbaatar” багийн хагас хамгаалагч Оквусике Крис Чичи /Нигери/ О.Дэлгэрээс ирсэн дамжуулалтыг тосон авч хаалгаруу чиглүүлсэн боловч, шон мөргөлөө. Иймэрхүү хэд хэдэн сайхан боломжийг гоол болгож чадахгүй байсаар 1-р үе завсарласан. Тоглолтын сүүлийн хагаст яг л эхний хагас шиг харилцан довтолж байсан ч “Сэлэнгэпресс” багийнхан үр дүн болгох тал дээрээ тун тааруу байсан. Харин тоглолтын 53, 75 дахь минутад “FC Ulaanbaatar”-аас Б.Амарбаясгалан гоолдсоноор “Сэлэнгэпресс”-ийг улам хүнд байдалд орууллаа. Ийнхүү ширүүн тулааны эцэст “FC Ulaanbaatar” 2:0 харьцаагаар өрсөлдөгчөө буулган авч чадлаа. 

Ийнхүү жагсаалтыг есөн тоглолт хийгээд байгаа "Эрчим" 19 оноогоор тэргүүлж байгаа бол найман тоглолттой Улаабаатар их сургууль (19 оноо), "Хоромхон" 18 оноотой гуравт бичигдэж байна гэж Монголын хөлбөмбөгийн холбооноос мэдээлэв.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж