Өшдөр оройжин уйлсан болохоор одоо нүд хорсоод жаахан
тиймхэн байна. Яагаад уйлсын гэж үү? Ингэсийн.
Эрдэнэ баавайн “Хойд насандаа учрая” эмгэнэлт романыг
уншлаа. Өшдөр уншиж дууслаа. Уйллаа. Нүдэндээ өвдөг гартал уйллаа даа
харин
чиг. Сүүлийн үед хүмүүс надад ямар их харгис хандаж байгаа билээ. Тэгээд
бөөгнүүлж бөөгнүүлж уйлж чадахгүй байсан шангаа ч авах шиг. Уйлаад л
уйлаад л
байлаа. Гэхдээ өөрийгөө бодохын хажуугаар хамгийн гол нь тэр номыг
уншсан гэдэг
хэсэг рүүгээ дахиад орыл.
Хөөрхий буриад зон. Яагаад хүн тийм муухай байдгийг би
ерөөсөө ойлгохгүйн. Яагаад хүн адилхан хүн болж төрсөн нэгнээ
хайрладаггүйг,
яагаад улаан нүүр лүү харж маасайтал сууж байснаа боломж л гарвал хүнийг
алахад
бэлэн байдаг тэр муухай сэтгэлийг би ойлгохгүйн. Муухай сэтгэл гаргасан
хүмүүс
бодвол дараа нь хэзээ нэгэн цагт тэр бүх үйлийнхээ үрийг амсана гэдгээ
яагаад
ойлгодгүйн. Хүнийг хорлож, хүнийг гомдоож байхдаа тэр хүмүүс юу боддог
бол???