Эбола вирусийн эсрэг эмийг хүмүүст туршиж эхлэв

Хуучирсан мэдээ: 2014.08.08-нд нийтлэгдсэн

Эбола вирусийн эсрэг эмийг хүмүүст туршиж эхлэв

 Fotolia/ vladimir_m

 

Америкийн зохицуулагч Канадын Tekmira корпорацийн бэлтгэсэн Эбола вирусийн эсрэг эмийг хүмүүс дээр турших зөвшөөрлийг өглөө гэж үйлдвэрлэгчийн сайт мэдээлсэн байна.

 

Getty Images\Fotobank.ru

 

Эбола хижигтэй хийж байгаа тэмцэл

 

Компанийн мэдэгдэлд өгүүлэхдээ, АНУ-ын Засгийн газрын Хүнсний бүтээгдэхүүн ба эмийн чанрыг хянах газраас (FDA)  зөвшөөрлийг амаар авсан гэв. TKM-Ebola  эмийн туршилтийн анхны алхам нь эрүүл сайн дурынхан дээр турших явдал гэлээ. Уг эмийг канадчууд Пентагоны  био хамгаалалтын хэлтсийн мэргэжилтнүүдийн хамт бүтээсэн байна.

 

Өнгөрсөн долоо хоногт Tekmira  компанийн хувьцаа 40% гаруйгаар өссөн байна. TKM-Ebola эмийн туршилт хүний дархлалын системд нөлөөлнө гэж болгоомжлон FDA долдугаар сард түүний туршилт хийхийг хориглосон байлаа.

 

Геморрагийн Эбола хижиг нь үхлийн өвчин бөгөөд өвчтөний ялгадас, цусаар, мөн өвчний хүрсэн эд зүйлээр дамжин эрүүл хүнд халдварладаг. Түүний эсрэг вакцин хийгдээгүй байгаа. Өвчний дэгдэлт өнгөрсөн өвөл Баруун Африкт эхэлсэн ба хоёрдугаар сард 1,7 мянган өвчний тохиолдол бүртгэгдэн 932 хүний аминд хүрчээ.

 

Бэлтгэсэн Ш.МЯГМАР

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж