МАХН-ынхан Шударга ёсны хуралдайг хангайн бүсийнхний дунд энэ амралтын өдрүүдэд зохион байгуулахаар болжээ. Хуралдайг Архангай аймгийн Өгийн нуурын дэргэд хийхээр товлосон байна.
Түүгээр МАХН-ын гишүүд социал демократ үзэл баримтлалын талаарх ойлголт, энэ үзэл баримтлалын давуу талуудын талаар хэлэлцэх төдийгүй 2012 оны сонгуулиар дэвшүүлсэн мөрийн хөтөлбөрийн хэрэгжилтийг дүгнэх юм байна. Мөн тулгамдаж байгаа асуудал, гарах гарцын тухай ярих аж.
Үүний дараа баруун болон говийн бүсийн хуралдайг зохион байгуулахаар төлөвлөжээ.
Г.НАРАН