“Ньюанс” ирэх жил 10 нас хүрнэ

Хуучирсан мэдээ: 2010.07.01-нд нийтлэгдсэн

“Ньюанс” ирэх жил 10 нас хүрнэ


Поп опера урсгалаар уран бүтээлээ туурвидаг “Ньюанс” хамтлаг жил бүрийн гуравдугаар сарын 27-нд буюу олон улсын театрын өдөр тоглолтоо хийдэг уламжлалтай. Тэгвэл тус хамтлагийн залуус ирэх жилийн гуравдугаар сарын 27-нд хамтлагийнхаа 10 жилийн ойн хүрээнд бас нэгэн гайхалтай тоглолтыг хийхээр төлөвлөжээ. Жилдээ ганцхан удаа тоглолтоо хийдэг “Ньюанс” хамтлагийнхан өнгөрсөн гуравдугаар сарын 27-нд “Анжелина” нэртэй бие даасан тоглолтоо хийсэн юм.
Тэд өчигдөр UB Palace-т болсон “Зуун дамжсан дэлхийн сонгодгууд” тоглолтод оролцож ая дуугаа өргөсөн бөгөөд энэ үеэр дуучин С.Амараа хэлэхдээ “Манай хамтлагийнхан жилдээ ганцхан удаа Дуурь бүжгийн эрдмийн театрын тайзнаа тоглолтоо хийдэг. Ирэх жил манай хамтлаг 10 нас хүрнэ. Иймд хамтлагийнхаа арван насны төрсөн өдрөөр бие даасан тоглолтоо хийнэ. Мэдээж гуравдугаар сарын 27-нд хийхээр төлөвлөсөн” хэмээн фэнүүддээ зар тараав.
 
М.Урин
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж